ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Чойр хөгжлийн лиг-2017” шилдгүүдээ тодрууллаа

7-31Говьсүмбэр аймгийн залуучуудын сагсан бөмбөгийн “Чойр хөгжлийн лиг-2017” тэмцээн хоёр сар хагасын турш 19 багийн 270 гаруй тамирчид спортын хатуу ширүүн өрсөлдөөн, тамирчдын ур чадвар, багийн зохион байгуулалт, залуучуудын спортын элгэн халуун нөхөрлөл дунд явагдаж, энэ сарын 15-нд шилдгүүдээ тодрууллаа.

Шилгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагааг Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл нээж, хүндэтгэлийн үгийг хэлсэн юм. Ийнхүү шагнал гардуулах ёслолын ажиллагаа албан ёсоор эхэлж, хамгийн түрүүнд “Чойр хөгжлийн лиг-2017”-ийн “Үнэ цэнэтэй тоглогч”-ийн шагналыг гардуулав. “Үнэ цэнэтэй тоглогч”-ийг Говьсүмбэр аймгийн Нийгмийн ардчилал залуучуудын холбоо дэмжин мөнгөн шагналаар урамшуулсан бөгөөд шагналын эздээр эмэгтэйчүүдээс SET байгийн тоглогч Ц.Цогтхишиг, эрэгтэйчүүдээс “Эрхэс” багийн тоглогч Ц.Бат-Оргил нар шалгарсан юм.

Мөн “Шилдэг хам­гаалагч”-аар эмэгтэйчүүдээс SET багийн Т.Эрдэнэбилэг, эрэгтэйчүүдээс аймгийн Засаг даргын Тамгын газрын нэрээс оролцогч “Арслангууд” багийн тоглогч Д.Мөнх-Эрдэнэ нар тодорсон бол “Шилдэг довтлогч”-оор эмэгтэйчүүдээс “Дугуй дэлгүүр” багийн У.Содцэцэг, эрэгтэйчүүдээс “Петротрак” багийн Л.Мөнхсан нар ур чадвараараа шалгаран тодорчээ. Мөн энэ жил анх удаагаа 30-аас дээш насны ангиллын 30+ лиг зохиогдсон бөгөөд Б.Анхбаяр эзэнтэй Д.Магвансүрэн ахлагчтай “Нэг үе” баг мөнгөн медалийн болзол хангаж, тэргүүн байранд П.Мөнхпүрэв эзэнтэй Г.Отгонтогтох ахлагчтай “Мастерууд” баг аваргын алтан медалийг хүртэв.

Харин залуучуудын лигийн эмэгтэйчүүдээс Б.Мөнгөншагай эзэнтэй Энхчимэг ахлагчтай SET баг мөнгөн медалийн болзол хангасан бол Болормаа эзэнтэй Д.Номин ахлагчтай “Дугуй дэлгүүр” баг шилжин явах цом, аваргын болзол хангажээ. Залуучуудын лигийн эрэгтэйчүүдээс өмнөх хоёр жилийн аварга баг болох Ш.Билэггүмбэрэл эзэнтэй, Б.Давааням ахлагчтай аймгийн Засаг даргын Тамгын газрын нэрээс оролцогч “Арслангууд” баг мөнгөн медаль хүртсэн байна. Түүнчлэн тэргүүн байранд Ш.Отгонжаргал эзэнтэй Б.Анхбаяр ахлагчтай “Петротрак” баг шилжин явах цом, алтан медалийн болзол хангаж, шилдгээр шалгарлаа. Хоёр сар хагасын турш үргэлжилж, тамирчдын ур чадвар, авхаалж самбааг сорьсон “Чойр хөгжлийн лиг-2017” ийнхүү өндөрлөж, Говьсүмбэр аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Д.Батмөрөн хаалаа.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us