ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Төрийн жинхэнэ албаны дэс түшмэлийн гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулагдлаа

Төрийн албаны зөвлөлийн Говьсүмбэр аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Төрийн захиргааны туслах болон дэс түшмэлийн гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зохион байгуулах комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комиссын даргаар аймгийн Шүүхийн тамгын газрын дарга Д.Сувдаа, нарийн бичгийн даргаар ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, гишүүдэд аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга Ц.Баярхүү, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Нэргүйцэцэг, ахмадын төлөөлөл Д.Батцэцэг нар томилогдон ажиллалаа.
Төрийн захиргааны туслах түшмэлийн 3 сул орон тоо, дэс түшмэлийн гүйцэтгэх албан тушаалын 69 сул орон тоог нийтэд зарлаж, бүртгэлийг 2023 оны 04 дүгээр сарын 24-өөс 05 дугаар сарын 08-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулсан.
Энэ удаагийн тусгай шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд зохион байгууллаа.
Шалгалтад 13 иргэн оролцож, 12 иргэн тэнцсэн. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 9.10-т заасны дагуу шалгалтанд тэнцсэн иргэдийг холбогдох албан тушаалд томилуулж, нэр дэвшүүлэхээр Төрийн албаны салбар зөвлөлийн хуралд танилцууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us