ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаанд 3467 өрх хамрагджээ.

7-30Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 404 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-г ашиг­лах, удирдах журмын 2.3-т Өрхийн амьжиргааны төвшинг тодор­хойлох аргачлалыг гурван жил тутамд шинэчлэхээр заасны дагуу энэ онд дахин мэдээ­лэл цуглуулах ажлыг зохион бай­гуул­сан билээ. 2017 оны гурав­дугаар сарын 31-ний өдрийн өг­лөө­ний 09:00 цагт судал­гаа­ны аж­лыг эхлүүлж, дөрөв­дүгээр са­рын 09-ний өдрийн 18:00 цагт дуус­га­сан.

Энэхүү су­дал­гаа­ны ажил Говьсүмбэр аймагт хэр­хэн явагдсан талаар айм­гийн Хөдөл­мөр, халамж үйл­чил­гээ­ний газрын Өр­хийн нэгд­сэн мэдээллийн сан­гийн судал­гаа хариуцсан мэр­гэ­жил­тэн Ч.Сугармаа­гаас тодруулахад, тэр­­бээр “Өрхийн амьжиргааны төв­­шин тогтоох судалгаа Говь­сүм­бэр аймагт явагдаж, судал­гаанд нийт 3467 өрх хамрагд­сан. Энэхүү су­дал­гаанд урьд­чил­сан тоогоор айм­гийн хэм­­жээнд 3329 өрхийг хам­руул гэ­сэн чиглэл ирсэн.

Тэр да­гуу 3329 өр­хийг бүрэн хамруулж, өнөөд­­рийн /2017.04.14/ байдлаар 3467 өрх хамрагдчихаад байна. 99.8 хувьтайгаар судалгааны ажил яваг­­даж дууссан. Мөн манайд дөр­вөн ши­вэгч 14 хоногийн хуга­цаа­тай ажил­лаж байгаа. Айл өр­хөөс авсан асуулгын хуудсуудыг ши­вэх, алдаа болон засварыг нь хийж бай­на. Ер нь аймгийн хэм­жээнд 17 тоо­логч, зургаан жолоочийг гэ­рээ­гээр 10 хоног ажил­луулж, су­дал­гаа­ны мэдээлэл цуг­луулах аж­лыг аймгийн хэм­жээнд зохион байгуулаад дуусч байгаа. Говь­сүм­бэр айм­гийн хэмжээнд өрхийн амьжир­­гаа­­ны төвшин тогтоох су­дал­гаанд үндэслэгдэж, тухайн өрх иргэнээс асуулгын маягтаар ав­сан судалгаанд үндэслэж, өр­хийн оноо бодогдоно. Судалгаа прог­раммд шивэгдээд, Хөдөлмөр ха­ламж үйлчилгээний ерөнхий га­зарт нэгтгэгдэж, оноо нь бо­дог­доно. 2017 оны зургадугаар са­рын дундуур гэхэд өрхийн оноо бо­дог­дож дуусна” хэмээн мэдээлэл өгсөн юм.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us