ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн засаг дарга Г.Батсуурь Шивээговь сумын иргэдтэй уулзалт хийлээ.

Өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Засаг дарга Шивээговь сумын иргэдтэй уулзалт хийж санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг сонслоо. Уулзалтад аймгийн Засаг дарга Г.Батсуурь, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, Шивээговь сумын Засаг дарга П.Ганчимэг, Шивээговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Дэлгэрзаяа, аймгийн төрийн байгууллагуудын удирдлага, ажилтнууд болон Шивээговь сумын 100 гаруй иргэн оролцлоо.
Уулзалтаар “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлого “Хот хөдөөгийн сэргэлт”- “Нээлттэй Говьсүмбэр аймаг” хөтөлбөрийн танилцуулга мэдээлэл хийгдэж, иргэдийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийг аймгийн Засаг дарга Г.Батсуурь холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Мөн энэ үеэр сумын соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Л.Түмэнцэцэг шинэ соёлын төвийн барилгын зураг төсвийг аймгийн Засаг даргад өргөн барьлаа.
Уулзалтын төгсгөлд сумандаа олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа C.Лхагвасүрэн, У.Ундраа, Д.Зоригт, Ш.Адъяамаа, Б.Энхцэцэг, С.Гэрэлмаа, Л.Алдар, Л.Алтанцэцэг, Ц.Эрдэнэцогт, Ш.Энхтуяа, Д.Цэндсүрэн нарыг “Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль”-иар шагнав.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us