ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Монгол үндэсний тоглоомыг ашиглах хэрэглэгдэхүүн зохион бүтээх уралдаан зарлалаа.

“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж  орон даяар монгол үндэсний хэлбэртэй, татварын агуулгатай хүүхэд залуучуудын сэтгэхүй хөгжүүлэх тоглоомын уралдааныг 2017 оны 4 дүгээр сарын 04-нөөс 22-ны өдрийг дуусталх хугацаанд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, коллежийн багш, оюутнуудын дунд зарлаж байна.

Уралдааны зорилго нь: Ирээдүйн татвар төлөгч хүүхэд залуучуудад татварын мэдлэг олгох, сэтгэхүй хөгжүүлэхэд гарын авлага болгон ашиглах зорилготой.

 Уралдаанд ирүүлэх бүтээл нь татварын мөн чанар, ач холбогдол, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, татварын үйлчилгээг харуулсан байхаас гадна  татвараа зөв, шударгаар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийг дэмжсэн, татвараар бий болсон баялагийг сурталчилсан агуулгатай сэтгэхүй хөгжүүлэх.  /оньсон, хөлөгт, шатар, даам, шагай гэх мэт/ чиглэл, төрөлтэй  байна.

Тавигдах шаардлага:

Тоглоом нь: Хөлөг, дүрс бүхэн  ашиглах дүрэм, заавартай байна.

Жич: Бүтээгчийн тоглоом түүний  загвар, зохиогчийн эрхийг ашиглах талаар харилцан тохирно.

 

Шалгаруулах хугацаа:

  1. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 4 дүгээр сарын 22–ны дотор файлаар болон эх хувилбарын хамт Татварын хэлтсийн байранд болон gobisumber@mta.gov.mn цахим хаягаар ирүүлнэ.

Уралдаанд амжилттай оролцож шалгарсан бүтээлийн эздийн шагналыг  Татвар төлөгчдийн өдрүүдийн нээлтийн арга хэмжээний хүрээнд 2017 оны 5 дугаар  сарын 08-нд гардуулна.

Шагнал урамшуулал:

Нэгдүгээр байр -1, Өргөмжлөл, мөнгөн шагнал

Хоёрдугаар байр -1, Өргөмжлөл, мөнгөн шагнал

Гуравдугаар байр-1,  Өргөмжлөл, мөнгөн шагнал

 

Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэс

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us