ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Сүмбэр сумын “Мөнх” багийн өдөрлөг боллоо

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас Төрийн үйлчилгээг хөдөөгийн багийн иргэдэд хүрч үйлчлэх, хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа танилцуулах, мэдээлэл хүргэх зорилгоор “Хөдөөгийн багийн өдөрлөг”-ийг “Мөнх” багт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт аймгийн Засаг дарга Г.Батсуурь, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Сүмбэр сумын Засаг даргын орлогч Э.Даваадорж, “Мөнх” /4-р баг/ багийн малчид болон Төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй байгууллагууд оролцлоо. Үүнд:
• “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлого “Хот хөдөөгийн сэргэлт”- танилцуулга
• ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын санал авах, малын тоо толгойн татварыг хэрхэн зарцуулах талаар мэдээлэл
• Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага
• “Малын тоо толгойн албан татварын хууль тогтоомж”,
• Авто тээврийн төв нь техникийн хяналт, авто тээврийн үзлэг оношлогоо
• Өрхийн эрүүл мэндийн төв мобайл технологи үзлэг, хэвлийн эхо, зүрхний цахилгаан бичлэг, Хавдрын эрт илрүүлэг 4 төрлийн хурдавчилсан тест хийж, эмэгтэйчүүдийн үзлэг шинжилгээ
• “Энхбилэг” эмнэлэг үнэ төлбөргүй үзлэг хийж, хеликобактерийн шинжилгээ авч, эмийн сангийн үйлчилгээ гэх мэт 20 гаруй үйлчилгээг малчдад хүргэлээ.
📌Малчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж багийн хил зааг тогтоох тогтоолыг уншиж танилцуулан эцэслэн тогтоов. Мөн малчдын гомдол саналыг сонсож, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийг аймгийн Засаг дарга Г.Батсуурь холбогдох байгууллагуудад үүрэг болгохын зэрэгцээ Мөнх багийг бүлгийн зохион байгуулалтад орж хамтарч ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Үйл ажиллагааны төгсгөлд орон нутагтаа үр бүтээлтэй ажиллаж байгаа ахмад малчдад “Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль”-ийг гардуулав.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us