2023 оны 05 сарын 01 ны өдөр гал түймрийн улмаас Сүмбэр сумын 6 дугаар багийн иргэн Д.Тогтохбаярын гэр, хашаа хороо шатаж, их хэмжээний хохирол учирсан байна.
Д.Тогтохбаярын гэр бүлд Засаг даргын нөөцөөс Говьсүмбэр аймгийн Улаан загалмайн хороонд үзүүлдэг дэмжлэгээс 2.5 сая төгрөгийг олгож, мөн МУЗН-ээс Говьсүмбэр аймгийн Улаан загалмайн хороонд тусламжаар ирсэн хөнжил, гудас, гал тогооны багцыг хүлээлгэн өгч, тусламж дэмжлэг үзүүллээ.
