ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдаж буй хаврын бүх нийтээр мод тарих үйл ажиллагааны нээлт

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдаж буй Говьсүмбэр аймгийн 2023 оны хаврын бүх нийтээр мод тарих арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдаж, төрийн байгууллагын 650 гаруй албан хаагч, 2600 гаруй хайлаас модыг Ойн ангийн мод үржүүлгийн талбайд тарьлаа.
🌳Манай аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 5 сая мод тарих зорилт тавин ажиллаж байна.
Дэлхий нийтээр сэтгэл түгшээж буй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл нь хуурай хээр болон говь цөлийн бүсийн зааг дээр орших манай аймагт нэн хүчтэй мэдрэгдэж байгаа бөгөөд Шинжлэх ухааны академийн Газарзүй Геоэкологийн хүрээлэнгээс 2020 онд хийсэн цөлжилтийн иж бүрэн судалгаагаар манай аймгийн газар нутгийн 98 хувь нь ямар нэг байдлаар газрын доройтолд орж цөлжилтөд өртсөн гэсэн сэтгэл эмзэглүүлсэн дүн гарсан бөгөөд үүний нотолгоо мэт говь хээрийн аймгуудыг хамарсан хүчтэй шар шороон шуурга сүүлийн жилүүдэд удаа дараа бидэнд сануулга өгч ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, мал сүрэг, эд хөрөнгөнд хохирол учруулсаар байгааг бид мартах ёсгүй.
Эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө хамтдаа
Бүх нийтээр мод тарьцгаая

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us