ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

Ирцийн мэдээлэл: 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 35, орны хүн оролцуулсан 10 /Сүмбэр сумын Засаг дарга, Баянтал сумын Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, Талын-Илч ОНӨҮГазрын захирал, Орон нутгийн өмчийн газрын дарга, Цагдаагийн хэлтсийн дарга, ШШГА-ны дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Биеийн тамир, спортын газрын дарга/, нийт 45 албан тушаалтан оролцов. Албан ажилтай 1 /Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга/, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 1 /Цөм сүргийн үржлийн төвийн захирал/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас БЗӨБЦТС-ний дарга н.Азбаяр, Ахмадын хорооны дарга Ц.Данзансодов нар оролцлоо.

Засаг даргаас өгөх үүрэг даалгавар:

Өгсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага

1. Хүн амын бие бялдарын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын сарын аян зохион байгуулагдаж байгаа тул ажилтан, албан хаагчдаа бүрэн хамруулах

04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл

Сумдын ЗДТГ

Бүх байгууллагууд

2. Эзэмшил газар болон ойр орчмын 50 хүртэл метр газрынхаа цэвэрлэгээг хийх

04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл

Бүх байгууллагууд

3. Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд байгууллагын ажилчдаа бүрэн хамруулах, судалгааны тоологч очсон тохиолдолд тухайн албан хаагчид 15-20 минутын чөлөө олгож судалгаанд нь хамруулах арга хэмжээг авах

04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл

Сумдын ЗДТГ

Бүх байгууллагууд

4. Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд багийн Засаг дарга нарыг хөтчөөр ажиллуулах

04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл

Сумдын Засаг дарга нарт

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Авто тээврийн төв, Дуу бүжгийн Боржигин чуулга тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us