Аймгийн Эрүүл мэндийн газар нь хуучнаар нэгдсэн эмнэлгийн 2013 онд ашиглалтад орсон төрөх тасгийн байрыг улсын төсвөөс 62 сая төгрөг, орон нутгаас 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2022 онд засварлан үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа бөгөөд өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байрны нээлтээ хийж байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл нар оролцож, ЭМГ-ын газрын байртай танилцах үеэр өрөөнүүдэд засвар хийгдэх шаардлагатай 10 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр болов.









