Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж, аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн дэд дарга Б.Наранбаатар болон зөвлөлийн гишүүд 90 хувийн ирцтэй оролцлоо. Тус хуралдаанаар:
-2022 онд хөдөлмөр эрхлэлтийн дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн 7 хөтөлбөр, 28 арга хэмжээний хэрэгжилт, төсвийн гүйцэтгэлийн тайлан илтгэлийг хэлэлцэж, санал, дүгнэлт гаргах
-2023 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн батлагдсан төсвийн хуваарьтай танилцах, түр ажлын байрыг дэмжих үйл ажиллагааны төсвийг сумдад хуваарилах, хэрэгжилтийг хангахад санал, зөвлөмж, чиглэл өгөх
-Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, батлах асуудлуудыг тус тус шийдвэрлэлээ.