ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Нийгмийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийн удирдамж

Нийгмийн салбарын нээлттэй
хаалганы өдөрлөгийн удирдамж

 

Зорилго: Нийгмийн салбарын аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах, салбарын үйлчилгээг иргэдэд нэр дороос хүртэх боломжийг олгох, үйлчилгээний талаар иргэдийн саналыг авахад оршино.

 

Хэрэгжүүлэгч байгууллага: Нийгмийн бодлогын хэлтсийн харъяа агентлаг

  • Боловсрол, соёл, урлагийн газар
  • Биеийн тамир, спортын газар
  • Эрүүл мэндийн газар
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
  • Боржигин чуулга
  • Музей
  • Номын сан
  • Аймгийн Нэгдсэн эмнэлэг
  • Төсвийн бүх сургууль, цэцэрлэг – /10 байгууллага /сумдын Засаг даргын Тамгын газар, төсөл хөтөлбөрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллагууд

Хамрах хүрээ: Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын иргэд

 

Зохиогдох хугацаа: 2017 оны 04-р сарын 14-нд аймгийн Биеийн тамир, спортын газарт, 15-нд Шивээговь, Баянтал суманд тус тус явагдана.

 

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр зохион байгуулагдах арга хэмжээ, чиглэл:

  • Аж ахуй нэгж, байгууллагын танилцуулга хийх, холбогдох материал тараах
  • Урлагийн тоглолт
  • Говьсүмбэр аймгийн тухай дуугаа хэн сайн мэдэх вэ? дууны тэмцээн
  • Эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ:
  • Цусны даралт хэмжих, биеийн жингийн индексийг тодорхойлох
  • Витаминжуулалтанд хамруулах
  • Зорилтот бүлгийн өрхийн хүүхэд, иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулна. /13.30-17.30 цагт аймгийн Нэгдсэн эмнэлэгт/
  • Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг хийнэ.
  • Эмийн сангийн үйлчилгээ
  • Эрүүл зөв хооллолт, хоол тэжээлийн зөвөлгөөг өгөх
  • Шинэ номын үзэсгэлэн, номын худалдаа, уншигчийн карт нээх
  • Музейн явуулын үзэсгэлэн /Гэр үзэсгэлэн/
  • Боржигин өв соёл, Говьсүмбэр аймгаа хэн сайн мэдэх вэ? АХА тэмцээн
  • Ажлын байрны дасгал хөдөлгөөн болон иогийн дасгалын үзүүлэх тоглолт
  • Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил авах
  • Спортын үзүүлэх тоглолт
  • Иргэдийг оролцуулсан спортын тэмцээн
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар гарын авлага тараах
  • Сургууль төгсөх болон анги дэвших улсын шалгалтын талаар мэдээлэл өгөх /сургуулийн удирдлагууд, сургалтын менежерүүд/
  • “Үдийн цай” хөтөлбөр болон цэцэрлэгийн тогооч нарын танилцуулга, амталгаа хийх
  • Насан туршийн боловсрол, албан бус боловсролын талаар мэдээлэл хийх
  • Шинээр хэрэгжиж буй “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн танилцуулга хийх
  • Мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөлгөөг өгөх
  • 2017-2018 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжих хөтөлбөрүүдийн танилцуулга
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд протез, ортопедийн үйлчилгээ үзүүлэх
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үзэсгэлэн, худалдаа
  • Зорилтот өрхийн хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах
  • Иргэдэд зориулсан лекц зохион байгуулах

irgeded-uilchlekh-udurlug-3

 

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us