Говьсүмбэр аймгийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сурталчлах, Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг дарга Г.Батсуурийн шийдвэрээр ажлын хэсгийн бүрэлдэхүүн, эцэг эхчүүдийн хамт Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд хугацаат цэргийн алба хааж буй цэрэг дайчдаа 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр эргэлээ.
Хугацаат цэргийн алба хаагчдад аймгийн Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг дурсгалын зүйлийг уламжлан, алба хааж буй сэтгэгдлийг сонсож, ахуй нөхцөл, сургалт бэлтгэл болон өдөр тутмын үйл ажиллагаатай нь танилцаж, цэрэг дайчид алба хаах хичээл зүтгэлтэй, цэргийн эрдэмд суралцах нөхцөл бололцоогоор бүрэн хангагдсан байлаа.
Мөн Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч Хурандаа Ж.Мөнхбаяр, эцэг эхчүүд болон түрүүч байлдагч нарын зүгээс цэрэг эргэх үйл ажиллагааг зохион байгуулсанд аймгийн Засаг дарга, АЗДТГ-ын Цэргийн штаб-д талархаж буйгаа илэрхийллээ.











