ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян”-ны хүрээнд Мак цемент ххк-ийн үйл ажиллагаатай танилцаж, сайн туршлага судлаж ажиллалаа

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Олон улсын байгууллагын гаргасан уриатай уялдуулан орон нутгийн хэмжээнд тус аяныг “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛ- БИДНИЙ СУУРЬ ЭРХ” уриан дор зохион байгуулан ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд Аймгийн ХАБЭАсалбар зөвлөлөөс МАК ЦЕМЕНТ ХХК-ийн уурхайтай танилцах, сайн туршлага судлах, ХАБЭА хариуцсан ажилтнуудад мэдлэг олгох, харилцан хамтын ажиллагааг сайжруулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд аймаг, сумдын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн гишүүд, аж ахуйн нэгж байгууллагуудын ХАБЭА хариуцсан ажилтнууд нийт 30 хүн оролцсон.
Үйл ажиллагааны үр дүнд МАК ЦЕМЕНТ ХХК-ны ХАБЭА-н бодлого, зохион байгуулалт, бичиг баримт боловсруулалт, үйлдвэрийн төв хяналтын үйл ажиллагаа, хөх цавын шохойн чулууны талаар, засварын төвийн үйл ажиллагаа, цемент савлалтын үйл ажиллагаатай танилцлаа.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us