ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Нээлттэй Говьсүмбэр аймаг хөтөлбөрийн хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа

“Алсын хараа – 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон дунд хугацааны зорилт болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хот хөдөөгийн сэргэлтийг хэрэгжүүлэх зорилгоор “Нээлттэй- Говьсүмбэр” аймаг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны А/111 дүгээр захирамжаар аймгийн орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, орон нутагт ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэлт, ачилт буулгалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудтай 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, 36 аж ахуйн нэгж байгууллага болон малчдын төлөөлөл 4 иргэн оролцлоо.
Уулзалтаар орон нутгийн зүгээс тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, аж ахуй нэгжүүдтэй нийгмийн хариуцлагын гэрээ байгуулав.
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилтын хүрээнд цаашид зөвлөлдөх уулзалт нь салбар чиглэл тус бүрээр зохион байгуулагдах юм.
   

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us