ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Монгол улсын үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг” боллоо

Монгол Улсын Засгийн Газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймагт 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Монгол Улсын Үндсэн хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтийг танилцуулж иргэдийн дунд санал асуулга явуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл нь дараах зорилготой. Үүнд:
1. Хүний эрхийн талаарх үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх
2. Ард түмнийг төлөөлөх парламентын чадавхийг сайжруулах
3. Хөгжлийн олон төвтэй улс болох
4. 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг гүйцээх
Хэлэлцүүлгийн дараа оролцогчдоос үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналын хуудсыг цуглуулан авч ажлын хэсэгт хүлээлгэн өглөө.
Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь ”Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй “Нээлттэй Говьсүмбэр аймаг” хөтөлбөрийн хүрээнд хийгдэх томоохон төсөл хөтөлбөр болон Чойр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Говьсүмбэр аймгийг Монгол улсын дэд бүтцийн зангилаа аймаг” гэж онцоллоо.
 
 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us