Говьсүмбэр аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/106 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулж, 10 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулагдсан.
Тус зөвлөл 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж дараах асуудлаар хэлэлцлээ. Үүнд:
• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар зөвлөлийн 2023 онд хэрэгжүүлэн ажиллах ажлын төлөвлөгөө, төсвийг баталлаа.
• Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалтай холбогдох судалгаа, үйлдвэрлэлийн ослын талаарх асуудлаар санал солилцсон.
• Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяныг “Эрүүл аюулгүй ажил-Бидний суурь эрх” уриан дор зохион байгуулан ажиллах ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн явцтай тус тус танилцлаа.


