Говьсүмбэр аймгийн онцгой комисс 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.
Үүнд:
1. Аймгийн засаг дарга бөгөөд Аймгийн онцгой комиссын дарга Г.Батсуурийн санаачилгаар мал төллөлт болон хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн аюулгүйн нөөцийн өвсийг үнэгүй олгох саналыг комиссын гишүүд дэмжлээ.
2. Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажилд шаардагдах шатахууны зардлыг тус тус шийдвэрлэлээ.
