Хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн илрүүлж, хөгжүүлэх, бие биенээсээ харилцан суралцах, ардын болон орчин үеийн урлагийг түгээн дэлгэрүүлэх, сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд багачуудын урлагийн боловсрол гоо зүйн мэдрэмжийг нэмэгдүүлж соён гэгээрүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Соёл, урлагийн газар хамтран 2023 оны 04 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд сургуулийн насны “Яргуй -2023” урлагийн их наадмыг зохион байгуулж байна.
Үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Г. Батсуурь сурагчдад мэндчилгээ дэвшүүлэн амжилт хүслээ. Наадамд ЕБС-ийн 1-12-р ангийн сурагчид, ПТК-ийн 18 хүртэл насны оюутнууд оролцож, урлагийн 7 төрлөөр авьяас чадвараа сорин өрсөлдөж байна.
Сурагчдадаа амжилт хүсье.





