Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан нарын дунд зохиогдож буй “УЛСЫН АВАРГА-2023” спортын бага наадам Говьсүмбэр аймагт 2023 оны 04 дүгээр сарын 14,15,16-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр боллоо.
Энэхүү тэмцээнд бүсээс шалгарсан баг, тамирчид оролцож байгаа бөгөөд Улаанбаатар хот, Дархан-Уул, Дорнод, Төв ,Орхон, Дундговь, Хөвсгөл, Хэнтий, Баянхонгор, Сэлэнгэ, Сүхбатаар, Өвөрхангай, Булган, Дундговь, Архангай, Дорноговь аймгуудын 27 багийн нийт 400 гаруй багш, ажилтан авхаалж самбаагаа уралдуулан өрсөлдөж байна.
Улсын аварга шалгаруулах тэмцээн 4 төрөл буюу 3*3 сагсан бөмбөг, волейбол, теннис, удирдах ажилтнуудын дундах сурын харваа гэсэн төрлүүдээр зохион байгуулагдаж, шүүгч нараар Монголын сагсан бөмбөгийн холбооны улсын шүүгчид, Монголын волейболын холбооны шүүгчид ажиллаж байгаа бол теннисний шүүгчээр Говьсүмбэр аймгийн Сансар Хайрхан клубийн дасгалжуулагч багш нар, сурын харвааны шүүгчээр аймгийн Жахрай мэргэн үндэсний сурын холбооны дасгалжуулагч багш нар тус тус ажиллаж байна.




Тэмцээнд оролцогчдодоо амжилт хүсье.






