ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцэхгүй иргэдэд эрүүл мэндийн үзлэг явуулж, хугацаат цэргийн албанаас чөлөөлөх ажлыг зохион байгууллаа.

Цэргийн төв эмнэлгийн эмч нарын комисс, АЗДТГ-ын Цэргийн штаб, аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтран цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцэхгүй иргэдэд эрүүл мэндийн үзлэг явуулж, хугацаат цэргийн албанаас чөлөөлөх ажлыг 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ын 2.3-т заасан “Цэргийн эмнэлгийн комисс аймгийн эрүүл мэндийн байгууллагын нарийн мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн энэ журмын 5 дугаарт заасан өвчин, эмгэгийн улмаас эрүүл мэндийн байдлаар цэргийн албанд тэнцэхгүй иргэнийг тайван цагт хугацаат цэргийн албанд татахаас чөлөөлөх шийдвэр гаргана” гэсэн заалтын дагуу Говьсүмбэр аймгийн тайван цагт хугацаат цэргийн албанд эрүүл мэндээр тэнцэхгүй иргэдийг Цэргийн эмнэлгийн комиссын үзлэгт хамруулж, иргэдийг газар дээр нь цэргийн албанд татахаас чөлөөлөх ажлыг зохион байгуулж ажиллалаа.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us