ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн “Барилгын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн-2023” зохион байгуулагдлаа

Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас аймгийн “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулж, 2023 онд хийгдэх аймаг, сумдын бүтээн байгуулалтын ажил, салбарын хэмжээнд хэрэгжиж буй норм норматив, зураг төсөл, барилга угсралтын ажлын явцад анхаарах асуудал, барилгын материалын лабораторийн танилцуулга, барилгын материал үйлдвэрлэлийн цахим систем, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр барилгын салбарт хэрхэн хамтран ажиллах зэрэг сэдвүүдээр танилцуулга, мэдээллүүд хийгдэж санал солилцлоо.

Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Барилгын хөгжлийн төвийн ерөнхий инженер Д.Алтанхуяг, Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхсүх, Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батням, Зураг төсөл, магадлалын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Мөнхболд, АЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Г.Хонгор,   Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын дарга Б.Отгончимэг, аймгийн Барилгачдын холбооны тэргүүн Л.Мөнхцэцэг, Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Шивээговь сумын Засаг дарга П.Ганчимэг, Баянтал сумын Засаг дарга Б.Ганбаяр болон орон нутгийн салбарын чиглэлийн барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд, нийтийн аж ахуйн нэгж байгууллага зэрэг салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 10 аж ахуйн нэгж, байгууллагуудын нийт 70 хүн оролцож салбарын уялдаа холбоог сайжруулж, хамтын үйл ажиллагааг өргөжүүлсэн өргөн цар хүрээтэй болж өндөрлөлөө.

 

Мөн аж ахуйн нэгж байгууллагуудын дунд “Нөхөрсөг гар бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгуулж, тэмцээнд 9 баг бүрэлдэхүүн оролцсон байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us