ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Шинэ сэргэлтийн бодлого”- ын хүрээнд зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаа

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Батлан хамгаалах салбарын бодлоготой уялдуулан Говьсүмбэр аймгийн Засаг дарга хүсэлт гаргаснаар 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Баянтал суманд хуучны ЗХУ(ОХУ)-ын цэргийн анги байрлаж байсан барилга байгууламжийг түшиглэн хүн амын нягтрал ихтэй газраас цэргийн ангийг Говьсүмбэр аймагт шилжүүлэн байрлуулах боломжийг судлахаар газар дээр нь ажиллаа.
Аймгийн Засаг дарга Г.Батсуурь ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзах үеэр орон нутгийн газар инженерийн байгууламжийн нөөц боломж, офицер, ахлагч, ажилчин албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж болон холбогдох асуудлуудыг ярилцаж аймаг орон нутгаас дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us