Аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газар, Дуу бүжгийн Боржигин чуулгатай хамтран, Дэлхий зөн Бор-Өндөр-1 ОНХХ-ийн дэмжлэгтэйгээр аймгийн Засаг даргын нэрэмжит хүүхдийн урлагийн “Яргуй-2017” наадмыг 2017 оны 03-р сарын 22, 23, 24 -ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
“ЯРГУЙ-2017” наадамд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 1-5-р анги, 6-9-р анги, 10-12-р анги гэсэн насны ангилалаар явагдаж, нийт 300 гаруй хүүхэд оролцсон байна.
Энэ удаагийн наадам боржигин уртын дуу, зохиол, ардын, хамтлаг дуу,гоцлол болон хамтлаг бүжиг, гоцлол, хамтлаг хөгжим, язгуур урлагийн төрлөөр явагдлаа.
Оролцсон хүүхдийн шагнал, онооны багийн нийт дүнгээр Сүмбэр сумын 1-р сургууль ТЭРГҮҮН байранд орж “Шилжин явах цом”, мөнгөн шагнал, 5-р сургууль ДЭД байр мөнгөн шагнал, Шивээговь сумын 3-р сургууль ГУТГААР байр мөнгөн шагнал хүртлээ.