ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 03 дугаар сарын мэдээ

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД:         

 

   Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар: Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнийг энэ сард 2 удаа зохион байгуулж агентлаг, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагын дарга нарт цаг үеийн асуудлаар нийт 6 үүрэг даалгавар өгөгдөж үүрэг даалгаврын биелэлт 85,8 хувьтай байна.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл болон аймгийн Засаг даргын Тамгын газар, Говьсүмбэр аймаг дахь салбар зөвлөл хамтран төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны стандартын хэрэгжилт, эрх зүйн шинэчлэл, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгож, стратеги төлөвлөлт, манлайлан удирдах мэдлэг чадварыг хөгжүүлэх, чадавхийг бэхжүүлэх зорилгоор Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалтыг 2017 оны 03 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг болон Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга, ажилтнууд, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн гишүүд, удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалтын үеэр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдаж, 5 байгууллагын 7 албан хаагч төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч боллоо.

Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 96 жилийн ой, Монгол хүн сансарт ниссэний 36 жилийн ойг тохиолдуулан аймгийн Цэргийн штаб, хөнгөн атлетикийн холбоо хамтран Кросс гүйлтийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 4 насны ангиллаар зохион байгуулж, тэмцээнд 73 тамирчин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Мөн 2017 оны 03 дугаар сарын 13-15-ны өдрийн хооронд аймгийн удирдах албан тушаалтнуудын дунд “Спортын 4 төрөлт тэмцээн” зохион байгуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн хэлтэс, Төмөр замын Чойр дахь хамгаалалтын анги, Онцгой байдлын газрын албан хаагчдын дунд “Явган марш”-ийг зохион байгууллаа.

2016 онд аймаг орон нутгийн харьяат тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 хүрэл медаль, ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 мөнгө, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 10 алт, 7 мөнгө, 14 хүрэл, нийт 31 медаль хүртсэн ба эдгээр баг, тамирчид, тэдгээрийн дасгалжуулагчдад 12.7 сая төгрөгийн урамшууллыг олгосон.

2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хамтран “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж” сэдвээр аймгийн нийт төрийн албан хаагч, иргэдэд сургалт зохион байгууллаа.

 

 

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

2017 оны 03 дугаар сарын орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 1577005.5  мянган төгрөг, гүйцэтгэл 997703.8 мянган төгрөг буюу 63.3 хувийн биелэлттэй байна. Улсын төвлөрсөн төсөвт 389260.0 мянган төгрөг төвлөрүүлэхээс 325749.3 мянган төгрөг төвлөрүүлж 83.7 хувийн гүйцэтгэлтэй байна.

2017 оны 03 дугаар сард АТӨЯХАТатварын биелэлт 136 хувь, агаарын бохирдлын татварын биелэлт 55,7 хувь, НӨАТатварын тайлангийн ирц 100 хувь байна.

            2017 оны 03 дугаар сард 4 татвар төлөгчид 1126215,2 мянган төгрөгийн татварын өр нэхэмжлэн мэдэгдэх хуудас хүргүүлж, эхний 3 сард 23 татвар төлөгчид нийт 1730226,5 мянган төгрөгийн өр нэхэмжлэн мэдэгдэх хуудас хүргүүлж, 6 татвар төлөгчийн 180542,3 мянган төгрөгийн өрийг барагдуулж ажиллалаа.

          Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт 18 гомдол бүртгэгдсэнээс 3 дугаар сард 7 гомдол ирсэн бөгөөд 4 гомдлыг шийдвэрлэж хариу өгсөн, нийт 51 аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлж биелэлтийг шалгахаар ажиллаж байна.

            Орон нутгийн төсвийн байгууллагуудад 1223401,3 мянган төгрөг, ОНХСангаас 75871,3 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 2372513,9  мянган төгрөгийн санхүүжилт олгосон.

             2017 оны 02 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гаргаж аймгийн болон Статистикийн хэлтсийн цахим хуудсанд байршуулж, хэвлэмэл байдлаар 25 хэрэглэгчид тарааж, цахимаар 100 гаруй хэрэглэгчид хүргүүлсэн.

Сангийн яамнаас ирүүлсэн нэгдсэн удирдамжаар Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийн болон орон нутгийн өмчит газруудад 2016 оны шилэн дансны мэдээллийг шалгаж, шалгалтын дүнг Дотоод аудитын хорооны хурлаар хэлэлцүүлж дүнг Сангийн яаманд хүргүүлсэн. Шалгалтаар хуулийг хангалтгүй хэрэгжүүлсэн 2 байгууллагын 4 ажилтанд арга хэмжээ тооцуулахаар албан тоот хүргүүлж, 5 байгууллагад хугацаатай албан шаардлага хүргүүллээ.

      Нийгмийн даатгалын сангаас олгосон: Тэтгэвэр

 

 

Төрөл 2016.03.24 2017.03.24 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян, төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1414 1326019,1 1482 1352023,2 68
2 Тахир дутуу 290 187591,4 329 188234,3 39
3 Тэжээгчээ алдсан 127 81536,1 148 82454,3 21
4 Үйлдвэрийн осол 57 69249,5 54 60231,5 -3
Нийт дүн 1888 1664396,1 2013 1682943,3

 

 

Нийгмийн даатгалын сангаас олгосон: Тэтгэмж

 

 

Төрөл 2016.03.24 2017.03,24
Хүний тоо Тэтгэмжийн дүн

/мян. төг/

Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 252 18592,9 338 24990,7
2 ЖБА тэтгэмж 70 80544,0 66 73380,2
3 Оршуулга 17 10540,0 16 16000,0
4 ҮОМШӨ-ХЧТА 3 2221,1 11 5039,0
5 Ажилгүйдэл 23 26978,2 48 94848,9
Нийт дүн 365 138876,2 479 214258,8

 

Сайн дурын даатгал:

 

 

Сайн дурын даатгалын хамрагдалт 2016.03.24 2017.03.24
Шинээр 75 80
Мөнгө тушаасан 433 496
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 19106,8 41840,9

 

 

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

 

Хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан бүрдүүлэх, түүнээс иргэд, байгууллагад лавлагаа, мэдээлэл өгөх ажлын хүрээнд хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан буюу www.legalinfo.mn сайт, төрийн мэдээлэл эмхэтгэлээс өдөр тутам сангаа баяжуулж, гар сангаас лавлагаа мэдээллийг байгууллага, иргэдэд өгч байна. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сайтаас шинээр гарч буй хууль эрх зүйн шаардлагатай мэдээллээ авч ашиглах талаар төрийн албан хаагчдад зөвлөж ажиллалаа.

Цахимд оруулсан баримтын талаарх сарын мэдээ, нормын биелэлт, цахим хэлбэрт шилжүүлэх 3 дугаар сарын ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж, архивын баримтын бүрэлдэхүүн, тоо хэмжээ, хадгалалтын мэдээг гарган Архивын ерөнхий газарт хүргүүлж ажиллалаа. Мөн архивын баримтаар иргэдэд лавлагаа мэдээллээр тухай бүр үйлчлэн 20 иргэнд үйлчилгээ үзүүлсэн.

 ЦАГДААГИЙН ХЭЛТЭС: 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй нийт 79 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас гэмт хэргийн шинжтэй 22, захиргааны зөрчлийн шинжтэй 57 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 8, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 7 зөрчил илэрч, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын зөрчил 2, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, хэрүүл маргаан үүсгэж жижгээр танхайрсан зөрчил 113 гарсан.

              Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 8 иргэнийг холбогдох хууль тогтомжийн дагуу 3840.0 мянган төгрөгөөр, эрхийн үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 7 иргэнийг 1680.0 мянган төгрөгөөр, гудамж талбай олон нийтийн газар болон гэр орондоо танхайрсан 113 иргэнийг 851.0 мянган төгрөгөөр торгосон.

Нийтийн хэв журам хамгаалах, Замын цагдаагийн тасгийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, илрүүлэх, нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд торгуулийн хуудас болон бэлэн бус торгуулийн машинаар 793 иргэнийг 19.342.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авав.

Баянтал суманд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан “100 малчдын зөвлөлгөөн”-д Цагдаагийн хэлтсээс мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж  иргэдэд 148 ширхэг зөвлөмж тараан ажилласан.

“Замын хөдөлгөөнд аюулгүй зорчих нь” сэдвээр Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 70 сурагчдад 1 цаг, 2 дугаар сургуулийн 6-8 дугаар ангийн 118 сурагчдад 2 цаг,“Очир хайрхан” ХХК-ний таксины 14 жолоочид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар 1 цагийн сургалтуудыг тус тус зохион байгууллаа.

Байгууллага аж ахуйн нэгжийн харуул хамгаалалтыг шалгах зорилгоор “Хяналт шалгалт” хэсэгчилсэн арга хэмжээг 2017 оны 03 дугаар сарын 13-15-ны өдрийн хооронд Сүмбэр сумын хэмжээнд зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр 23 байгууллага, аж ахуйн нэгжийн харуул хамгаалалтыг шалгаж гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар 3 аж ахуйн нэгжид албан мэдэгдэл өгсөн.

     Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 10 шатахуун түгээх станц, 5 банкинд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бэлэн мөнгө их хэмжээгээр төвлөрүүлэхгүй байх, дохиолол, камерын хяналтыг сайжруулах талаар албан мэдэгдлийг тус тус хүргүүллээ. Иргэдийг хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор санамж, сэрэмжлүүлэг 150 ширхэгийг тараасан.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС: Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -13
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгасан -36
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон -50
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо -31
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо -5
  • Гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлсэн тоо -2
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо -13
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо -5
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -44
  • Өөр аймаг, хот руу шилжиж явсан нийт иргэн -19
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -40

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл –  1
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 4
  • Гэрээний бүртгэл – 59
  • Барьцааны гэрээний бүртгэл – 90
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга – 2

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт -1
  • Татан буугдсан хуулийн этгээдийн бүртгэл – 1

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -21
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар – 140-ыг олгож нийт 577 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна.

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА: Тайлангийн хугацаанд хэргийн газрын үзлэгт нийт 17 удаа оролцож, үүнээс хүн амины хэргийн газрын үзлэгт 4, хулгайн 4, зам тээвэр ослын 5, бусад хэргийн 4, цогцосны задлан шинжилгээнд 5 удаа оролцож хэргийн газраас гарын мөр 3, гутлын мөр 9, бусад ул мөр эд мөрийн баримт 26, тээврийн хэрэгслэлийн мөр 11 бэхжүүлэн хураан авч, хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжлэх зэрэг ажиллагааны 727 гэрэл зургийг боловсруулан холбогдох материалд хавсарган ажилласан байна.

Нийт  кримналистикийн 5 шинжилгээ хийснээс гарын мөрийн 4, үүнээс үгүйсгэсэн 1, мөр судлалын шинжилгээ 1, үүнээс нотолсон 3 дүгнэлт гаргасан. Тайлант хугацаанд химийн шинжилгээ 2, биологийн шинжилгээ 5 тус тус хийсэн байна.

Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 27 хийж дүгнэлт гаргасан ба үүнээс гэмтэл тогтоогдоoгүй 9, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 7, хөнгөн гэмтэл 11 байна.

Тайлант хугацаанд эд эсийн шинжилгээг 1 хийснээс тус албаны харьяалагдах нутаг дэвсгэрийн 1 шинжилгээ байна. Гарын мөр улсын нэгдсэн папилон санд 18 хүний гарын дардас оруулсан.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА: 2017 оны 03 дугаар сард 191 гүйцэтгэх хуудасны 115233,4 мянган төгрөгийн баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж 13 гүйцэтгэх хуудасны 735,6 мянган төгрөгийн баримт бичгийг бодитой дуусгавар болгож, Шийдвэр гүйцэтгэх албаны данснаас төлбөр авагч болон тэтгэлэг авагч нарт 9863,1 мянган төгрөгийг шилжүүлж, дансандаа 2985,3  мянган төгрөгийн үлдэгдэлтэй байна.

2017 оны 03 дугаар сарын байдлаар гүйцэтгэх хуудасны бодит биелэлт 24,6 хувьтай, мөнгөн дүнгийн бодит биелэлт 4,0 хувьтай ажиллалаа.

Нийгмийн ажилтан нар хорих ангийн дотоод цагийн хуваарийн дагуу ажлын 5 хоногт цахим сургалт, лекц, нэвтрүүлгийг өдөр бүр нийт 60-70 ялтанд тогтмол явуулж байна.

Бясалгалын анхан шатны боловсрол олгох, бясалгалын мөн чанарын тухай “Шри шри амьдрах урлаг, иога, бясалгал”-ын видео сургалтад 72 ялтан хамрагдсан.

Мэргэжил эзэмшүүлэх хөдөлмөрийн дадлага олгох сургалтыг аймгийн Уул уурхайн жишиг сургууль Политехник коллежтэй хамтран ”Уул уурхайн хүнд машин механизмын опператорчин”, “Барилгын цахилгаанчин”, “Нөхөн сэргээлт” зэрэг 3 мэргэжлээр 45 ялтанд мэргэжил онолын сургалтыг зохион байгуулан явуулж байна.

2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран ”Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд”, “Хорих ангиас суллагдан гарсан иргэдэд үзүүлэх нийгмийн халамж үйлчилгээ” сэдвээр сургалтыг 167 ялтанд зохион байгуулсан.

Тайлангийн хугацаанд нийт 12 ялтны өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч холбогдох байгууллага, албан тушаалтанд албан бичгээр хүргүүлэн шийдвэрлэж ажиллалаа.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР: ”Ус Ду” ОНӨААТҮГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар  зэрэг байгууллага, аж ахуйн нэгжийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийлгэж заавар зөвлөмж өгч ажилласан ба газар хөдлөлтийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллахтай холбогдуулан аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, сумын ерөнхий зориулалттай мэргэжлийн 3 ангийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, гамшгаас хамгаалах 13 албадын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тус тус тодотгол хийлгэж ажиллалаа.

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх 7 хоногийн Лхавга гарагийг “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр болгосонтой холбогдуулан гамшгаас хамгаалах тухай хуулийг гамшгаас хамгаалах  албад, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдэд сурталчлах ажлын төлөвлөгөө гарган нийт 8 байгууллага, 5 аж ахуйн нэгжид сургалт сурталчилгаа зохион байгуулсан.

Мөн гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургалтыг аймгийн  хэмжээнд зохион байгуулж ”Гамшгаас хамгаалах тухай хууль” Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 2011 оны 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд 52 аж ахуйн нэгж байгууллага 5 сургууль 4 цэцэрлэгт дадлага сургуулийг нэгдсэн төлөвлөгөөний дагуу явуулсан.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сард баталсан “Боловсролын байгууллагуудад гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, норм стандатын хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтын удирдамж”-ийн дагуу хамрагдвал зохих обьектыг 70 хувьтай хамруулж Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын хууль тогтоомжийн талаар нийт 59 багш, ажилчинд  яриа таниулга, зааварчилгаа өгч ажилласан.

2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Онцгой байдлын газрын даргын баталсан “Аюулгүй гудамж” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн  дагуу Сүмбэр сумын айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг 302 өрхөд хийж, 53 зөрчил илрүүлэн, 25 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 28 зөрчлийг арилгуулахаар үүрэг өгч, 715 хүнд анхааруулга сэрэмжлүүлгийг өглөө.

Байгууллага аж ахуй нэгжийн хүсэлт гаргасны дагуу болзошгүй гамшиг осол болон галын аюулгүй байдлын үзлэг шалгалтыг хийж 2 аж ахуйн нэгж байгууллагад ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт олгож 25000 төгрөг, 3 аж ахуйн нэгж байгууллагад галын аюулгүй байдлын зөвшөөрөл 700 000 төгрөг нийт 725 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу орон нутгийн орлогод төвлөрүүлж ажилласан байна.

Аймгийн хэмжээнд 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16.00 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор төр захиргааны байгууллага, улсын онц чухал объектууд, хүн ам олноор цуглардаг аж ахуйн нэгж, байгууллага, цэцэрлэг, сургуулийн байгууллагуудын ажилтан албан хаагчид, оюутан сурагчид, ард иргэдийг тухайн албан байгууллага, барилга байгууламж, орон сууцанд байгаа байрлалаа орхин гарч, аймаг сумын хэмжээнд урьдчилан төлөвлөсөн 16 цугларах талбайд байрлуулах дадлагаар ажиллууллаа.

Газар хөдлөлтийн гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтанд аймаг, сумын хэмжээнд төв суурин газарт нийт 62 байгууллагын 4879 хүнийг хамруулсан нь  өмнөх онтой харьцуулахад 13.2 хувиар өссөн байна. Дадлага сургуульд аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчид 1656, сургуулийн насны болон коллежийн оюутан, сурагчид 2210, цэцэрлэгийн насны 725 хүүхэд, 408 иргэн, 52 автомашин техникийг оролцууллаа.

2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт өвөлжиж байгаа Сүмбэр сумын 6 дугаар багийн 1 айлд хонины цэцэг өвчин илэрсэн талаар Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдэгдсэний дагуу аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 3 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг ажиллаж 758 хонинд вакцинжуулалт хийсэн байна.

Нийт 232 хонийг зохих журмын дагуу устгалд оруулсан ба одоогийн байдлаар нэмж өвчилсөн мал гараагүй.

Аймгийн хэмжээнд 2017 оны 03 дугаар сард обьектийн гал түймрийн дуудлагаар 2 удаа,  зөрчлийн дуудлагаар 3 удаа ажилласан ба  гал түймрийн улмаас 2 хүүхэд амь насаа алдсаныг цагдаагийн байгууллагад шилжүүлж, гал түймрийн улмаас ард иргэдэд 5,5 сая төгрөгийн хохирол учирсан байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР: Төлөвлөгөөт шалгалт 29, төлөвлөгөөт бус шалгалт 2, зөвлөн туслах үйлчилгээ 13, тандалт судалгаа 2-ыг үзүүллээ. Мөн МХЕГ-аас ирүүлсэн удирдамжийн дагуу гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалж буй 5 газрыг шалгалтанд хамрууллаа. Нийт хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 16 зөвлөмж, 17 албан шаардлага, 1 акт, 5 дүгнэлт гарган хүргүүллээ. Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газрын даргын баталсан хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр салбарын сургалтыг зохион байгуулж Шивээговь сумын 3 дугаар сургуулийн багш, ажилтнуудыг хамрууллаа. Мөн 63 албан бичиг /хариутай 35 бичиг/, 12 өргөдөл гомдол ирүүлснээс хариутай 13 бичиг, 8 өргөдөл гомдлыг барагдуулж ажилласан. Хугацаа болоогүй 22 хариутай бичиг, шийдвэрлэх шатандаа байгаа 4 өргөдөл гомдол, хүсэлт байна.

Шивээговь сумын 3 дугаар сургуулийн 4-12 дугаар ангийн  нийт 87 сурагчид “Хүнсний зөв сонголт” сэдвийн доор хүнсний аюулгүй байдал эрүүл ахуй, хуванцар савны аюулгүй хэрэглээ, хугацааг хэрхэн зөв унших, гараа хэрхэн зөв угаах талаар сургалт зохион байгуулж хугацаа дууссан болон, хадгалалт буруугаас чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргалаа.

“Аюулгүй хүнс” сарын аяны хүрээнд 2017 оны 03 дугаар сарын 15-аас 03 дугаар сарын 24-ний өдрүүдэд салбарын 1, байгууллагын 3 сургалтыг тус тус зохион байгуулж, 4 удаагийн сургалтанд нийт 126 хүнийг хамруулсан.

 Зэргэлдээ аймгуудад малын гоц халдварт цэцэг, шүлхий өвчин намжихгүй байгаатай уялдуулан урьдчилан сэргийлэх тарилгын явцтай танилцав. Аймгийн хэмжээнд 363000 мян.тун хонины цэцгийн вакцин хүлээн авч Сүмбэр суманд 136657 буюу 85 хувь, Баянталд 28374 мян.тун буюу 72 хувь, Шивээговьд 20852 мян.тун буюу 83 хувийг хамруулсан, тарилга үргэлжилж байна. Шүлхийн вакцины хувьд одоогоор таригдаагүй, 2016 оны 9, 10 сард ОХУ болон Энэтхэгт үйлдвэрлэгдсэн 15250 мян.тун вакцин нөөцөд байна.

Аж ахуйн нэгж байгууллага болон хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчдаас ирүүлсэн ус 35, хүнсний бүтээгдэхүүн 32, гоо сайхны бүтээгдэхүүн 3, арчдасны 28 дээжинд тус бүр 2-11 үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг гүйцэтгэж, шаардлага хангахгүй сорьц 10 илэрсэн.

 

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН
ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

 

Боловсролын чиглэлээр: БСШУСЯамнаас хэрэгжүүлж буй “Сургуулийн тэтгэлэгт” хөтөлбөрийн III шатны сургалтыг сургуулийн удирдах ажилтнуудын дунд зохион байгууллаа. Сургалтаар II шатны төслийн сургамж, давуу тал, дутагдалтай талыг хэлэлцэж, туршлагаа солилцлоо.

Математик сэтгүүлээс зохион байгуулсан ‘Ирээдүйн Мянгат-2017’ улсын уралдаанд аймгаа төлөөлж оролцсон 4 сурагч 3 дугаар байранд шалгарлаа. Байгалийн ухааны 47 багш Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургууль, Улаанбаатар хотын үндэсний Лаборатори 20-р сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сургалтын чанарыг сайжруулах, тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилт, сургалтын чиглэл ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны явцыг судаллаа.

Соёл, урлагийн чиглэлээр: “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг хөгжүүлэх нь сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн орон тооны бус салбар зөвлөлийг аймгийн Засаг даргын 2017 оны А/41 дугаар захирамжийн дагуу 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж анхдугаар хурлыг зохион байгуулж, хурлын дэг, ажиллах журмыг баталж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргалаа.

Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр: Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хурдан морины уралдаан, унаач хүүхдийн  аюулгүй байдлыг хангах тухай зөвлөмжийг сумдын Засаг дарга нарт хүргүүлэн ажиллалаа.

“Хүүхэд хамгаалал” сэдэвт хууль сурталчлах сургалт өдөрлөгийг аймгийн Цагдаагийн хэлтэс болон Шивээговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран зохион байгууллаа. 108 утаснаас ирсэн 2 дуудлагын мэдээллийг Цагдаагийн хэлтэст  хандаж холбогдох хариу мэдээллийг авч мэдэгдсэн.

Цэцэрлэгийн насны “Дэгдээхий нас-2017” аймгийн уралдааныг зохион байгуулж уралдаанд 4 цэцэрлэгийн хүүхэд багачууд авъяас билгээ сорьж оролцлоо.

Эрүүл мэндийн чиглэлээр: 

Үзүүлэлт 2016 оны 03 сар

 

2017 он 03 сарын 20-ны байдлаар
Төрсөн эх 105 84
Гэрийн төрөлт 0 0
Амьд төрсөн хүүхэд 103 84
Амьгүй төрөлт 2 0
Нас баралт 19 21
Эмнэлгийн нас баралт 3 2
Хоног болоогүй нас баралт 2 2
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 4 1
1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0 2
Эмнэлгээс гарсан хүний тоо 1324 1038
Амбулаторийн үзлэг 33909 17799
 Халдварт өвчин 98 35

Аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа. Зөвлөлгөөнөөр 2016 онд аймгийн эрүүл мэндийн салбарт гарсан ололт, амжилт, тулгамдаж буй асуудлууд, цаашид анхаарч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Зөвлөлгөөний үеэр харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулж, Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд магадлан итгэмжлэлийн батламж гардууллаа.

“Энхтусдэм” өрхийн эрүүл мэндийн төв, аймгийн Онцгой байдлын газартай хамтран “Зүрх судасны өвчний хоол тэжээлийн байдал, эрсдэлт хүчин зүйлс” сэдвээр 22 иргэнд сургалт зохион байгууллаа.

2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Чин Баян ХХК-аас эмийн мэргэжилтнүүд ирж өрхийн 2 хэсгийн их эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Утлага эмчилгээ” сэдвээр сургалт зохион байгуулан өрхийн 2 хэсэгт тус бүр 90000 төгрөгийн үнэ бүхий утлагын аппаратыг бэлэглэлээ.

Биеийн тамир, спортын арга хэмжээ: Өсвөрийн үеийн жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж 3 багийн 90 гаруй тамирчид оролцон өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Биеийн тамир, спортын газар, Сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Чойр хөгжлийн лиг” тэмцээний нээлтийн ёслол боллоо.  Нээлтийн үеэр ур чадварын тэмцээн, гурван цэгийн шидэлтийн тэмцээн, гурван онооны шидэлтийн тэмцээн, залуучуудын шигшээ баг болон 30+ лигийн шигшээ багийн хооронд бооцоот тэмцээнүүд зохион байгуулагдлаа.

               Говийн бүсийн цагдаагийн байгууллагуудын аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 4 аймаг, 1 сум дундын цагдаагийн байгууллагын албан хаагчид оролцож өрсөлдөн аваргуудаа тодрууллаа. Тэмцээнүүдийн нэгдсэн дүнгээр Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын баг тэргүүлж, говийн бүсийн аварга болсон байна.

2017 оны Идэрчүүдийн зүүн бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээн Хэнтий аймагт болж, манай аймгийн охидын баг алтан медаль, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр дэд байрт шалгарч улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.

    Сагсан бөмбөгийн анхны шигшээ багийн тоглогч, сагсан бөмбөгийн спортын ууган мастер, С.Чоён багшийн нэрэмжит U18 насны “Идэрчүүд”-ийн улсын аварга шалгаруулах тэмцээнд охидын баг хүрэл медаль хүртлээ.

Усан бассейнаар 03 сард давхардсан тоогоор нийт 422 иргэнд үйлчиллээ.

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр: 3 дугаар сарын байдлаар ажил идэвхитэй хайж буй иргэн 435, үүнээс 251 эмэгтэй, 88 иргэн дээд боловсролтой, 79 иргэн тусгай мэргэжлийн дунд, техникийн болон мэргэжлийн анхан шатны сургууль төгссөн, 206 иргэн бүрэн дунд, 35 иргэн суурь, 18 иргэн бага боловсролтой, 9 иргэн боловсролгүй байна.

       Тайлант хугацаанд 11 аж ахуйн нэгж байгууллагаас 34 сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг хүлээн авч, 18 иргэнийг тохирох байнгын ажлын байранд зуучиллаа.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 03 дугаар сарын 06, 07–ны өдрүүдэд зохион байгуулж, 30 хүн бүртгэсэн.

Нийгмийн халамж, үйлчилгээний чиглэлээр: Нийгмийн халамжийн тухай хууль, ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган дараах байдлаар зорилтот бүлгийн иргэдэд үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна. 2017 оны 03 дугаар сарын 20-ны байдлаар давхардсан тоогоор 3465 иргэнд 424,109,386 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Нийгмийн халамжийн сангийн зарцуулалтын мэдээ:

/2017 оны 03 сарын 20-ны байдлаар өссөн дүнгээр/

Үзүүлэлт 2017.03.01  –  2017.03.20
Хүн тоо Мөнгөн дүн
1 Халамжийн тэтгэвэр 225 90,582,310
2 Нөхцөлт мөнгөн тэтгэмж 193 39,780,240
3 Амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж 219 28,080,670
4 Ахмад настнуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 540 15,562,000
5 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 46 2,968,030
6 Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж 371 39,733,310
7 Алдарт цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 5 2,400,000
8 Алдарт эхийн одонтой эхчүүдэд үзүүлэх мөнгөн тусламж 955 151,100,000
9 Насны хишиг 560 47,130,000
10 Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
11 Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа 351 6,772,826.0
Нийгмийн халамжийн сангийн дүн 3465 424,109,386.0

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 58-р хуралдааны тэмдэглэл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/08 тоот тушаалаар “Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг улсын хэмжээнд зохион байгуулах удирдамж”-ийн дагуу Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан бэлтгэл ажлыг хангаж буйгаас гадна судалгааны мэдээлэл цуглуулах мэдээллийн сан бүрдүүлэх гэрээт ажилтныг сонгон шалгаруулах гэрээ байгуулах, шаардлагатай сургалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн удирдах ажилтан, мэргэжилтний зөвлөлгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөлгөөнд аймаг, сумдын удирдлага, сумдын Мал эмнэлэг үржлийн тасаг, хувийн мал эмнэлгийн нэгж, мэргэжлийн холбоодын төлөөлөл, Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд нийт 32 хүн оролцож, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2016 оны үйл ажиллагааны үр дүнг тайлагнаж, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн, 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, цаашдын зорилго зорилтуудаа тодорхойллоо.

Мал аж ахуйн талаар: 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 7 хоног бүр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын газар болон Мал эмнэлэг үржлийн газарт мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бус хорогдлын мэдээг гарган хүргүүлж байна.

Мал төллөлтийн байдал:

Сумын нэр

Оны эхний хээлтэгч

Төллөсөн хээлтэгч

Бүгд Ингэ Гүү Үнээ Хонь Ямаа Бүгд Ингэ Гүү Үнээ Хонь Ямаа
1 Баянтал 26778 53 1285 842 13435 11163 96 0 0 15 45 36
2 Сүмбэр 139667 210 4701 4108 65593 65055 2206 10 74 213 1164 745
3 Шивээговь 19113 56 517 615 9427 8498 262 0 0 0 152 110

Нийт

185558 319 6503 5565 88455 84716 2564 10 74 228 1361 891

 

Төл бойжилтын байдал:

Сумын нэр Бойжиж буй төл Бойжилтын хувь төллөлтийн хувь
Бүгд Ботго Унага Тугал Хурга Ишиг Бүгд Ботго Унага Тугал Хурга Ишиг
1 Баянтал 96 0 0 15 45 36 97.7 0 0 100 100 100.0 0.4
2 Сүмбэр 2103 10 73 206 1107 707 88.6 0 0 96.7 86.9 85.2 1.6
3 Шивээговь 264 0 0 0 154 110 100 0 0 0 100 100 1.4
  Нийт 2463 10 73 221 1306 853 95.4 0 0 98.4 95.6 95.1 1.4

 

Том малын хорогдол:

Төрөл Сүмбэр сум Баянтал сум Шивээговь сум Нийт
Оны эхний малын тоо Бүгд 59121 295361 43428 397910
Тэмээ 141 572 109 822
Адуу 4162 14525 1563 20250
Үхэр 2094 9947 1605 13646
Хонь 28374 136657 20852 185883
Ямаа 24350 133660 19299 177309
Хорогдсон мал Бүгд 132 304 0 436
Тэмээ 0 0 0 0
Адуу 0 5 0 5
Үхэр 0 26 0 26
Хонь 13 151 0 164
Ямаа 119 122 0 241
Үүнээс өвчнөөр хорогдсон мал Бүгд 0 41 0 41
Адуу 0 0 0 0
Үхэр 0 0 0 0
Хонь 0 28 0 28
Ямаа 0 13 0 13
Нийт малд эзлэх хорогдлын хувь 0.2 0.1 0 0.1

Бог малын хээлтүүлэгчийг эх сүргээс нь тусгайлан маллах ажил үргэлжилж байгаа бөгөөд ялгавал зохих 2025 хээлтүүлэгчээс ялгасан 511 гүйцэтгэл 25.2 хувьтай байна.

2016 онд хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан 295 малчин, мал бүхий этгээдэд 81.1 сая төгрөгийн урамшууллыг олгоод байна.

Хүнс, газар тариалангийн талаар: Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн мэдээг аймгийн төвийн болон сумдын иргэд ихээр үйлчлүүлдэг зах, дэлгүүр, супермаркетуудаас авч нэгтгэснийг өнгөрсөн сартай харьцуулбал 16 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсч, 3 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурсан, бусад бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/ Өссөн бүүрсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай 7000 6000 +500
Цул 8000 7000 +500
2 Хонины мах Ястай 5500 4500 +500
Цул 7000 6000 +500
3 Адууны мах Ястай 5000 4000
Цул 5500 5000
4 Ямааны мах Ястай 4300 3300 +300
Цул 5700 5200 +250
5 Тахианы мах Гуя 7200 7000
Мөч 7500 7000
6 Лууван Монгол 1000 750 -150
Хятад
7 Төмс Монгол 800 600 +50
Хятад
8 Байцаа Монгол 2200 1500
Хятад
9 Чинжүү Монгол 5000 4000
Хятад 4200 3500
10 Манжин Монгол 1000 750 +500
Хятад
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 2500 1300 +150
Хятад 1000 900
12 Помидор Монгол 5000 3500
13 Өргөст хэмх Монгол 4000 2500
14 Элсэн чихэр 2300 2200 +50
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2400 2000 -50
Шар слава 1кг 2200 2000
Гурвалжин слава 1 кг 3500 3000
16 Сүү Задгай 2500 2000 +500
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 2000 1800
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй 2700 2400
18 Талх Чойр /Шивээ/ 1800 600 +50
19 Өндөг ОХУ 350 320 +25
Монгол 350 320 +50
20 Алтан тариан гурил Задгай дээд 1450 1300
Задгай 1-р зэрэг 1000 860
Задгай 2-р зэрэг 900 880 +20
Савлагдсан д/дээд 1650 1400 -25
Савлагдсан дээд 1500 1300
Савлагдсан 1-р зэрэг 1150 920
Савлагдсан 2-р зэрэг 950 900
21 Ургамлын тос Олейна 4800 4500 +400
Алтан 3600 3500
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 950 750

Мал эмнэлгийн үйл ажиллагааны талаар: Мал эмнэлэг, үржлийн газраас гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 363.0 мян.тун вакцин нийлүүлэгдэж, сумдын Мал эмнэлэг, үржлийн тасагт хүргүүлж, аймгийн Засаг даргын 2017 оны “Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/64 дүгээр захирамжийн дагуу аймгийн нутаг дэвсгэр дэх хонин сүргийг гоц халдварт хонины цэцэг өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтын ажлыг 03 дугаар сарын 09-ний өдрөөс зохион байгуулан, вакцинжуулалтад аймгийн хэмжээнд 185883 хонь хамруулахаас 03 дугаар сарын 20-ны байдлаар 100931 хонь хамруулж, гүйцэтгэл 54 хувьтай байна.

Төв аймгийн Баянжаргалан сумын “Модонгийн энгэр” гэдэг газар нутаглаж буй манай аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн малчин Ц.Цэрэнпунцагийн хонин сүрэгт гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг илэрч, Мал эмнэлгийн албаны 2 эмч голомтонд 2 хоног ажиллаж, Нийт 883 хонинд үзлэг хийж өвчний ил шинж тэмдэг илэрсэн 125 хонийг тусгаарлан, 758 хонийг вакцинжуулалтад хамрууллаа.

 

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,
ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

 

 

Байгаль орчны талаар: Дэлхийн ой ба Усны өдрийг тохиолдуулан “Усны зүй зохистой хэрэглээ”, “Хаягдал ус, усны нөөц хомсдол” сэдэвт баримтат кино, шторкуудыг аймгийн холбооны сувгаар нэвтрүүлж, иргэдэд мэдээлэл хүргэлээ.

03 сарын 21-ний өдөр Сүмбэр сумын иргэдэд мандлын цэцэгний үр үрсэлгээ суулгах, хөрс бэлтгэх талаар үзүүлэх сургалтыг зохион байгуулж, сургалтанд хамрагдсан иргэдэд тус бүр 500 гр сайжруулсан хөрс тараалаа.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн зардлыг аймгийн Засаг даргын 2017 оны А/74 дугаар захирамжаар батлуулан, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Тээвэр, авто замын талаар: Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 03 дугаар сарын 25-ны байдлаар 114 өссөн дүнгээр 268 тээврийн хэрэгсэл орсон байна.

Хот хооронд 43626 иргэн, аймаг хооронд 86 иргэн, сум хооронд 171 иргэн зорчиж, 53 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар: 2017 оны 03 сарын 20-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн орлого 22.7 сая төгрөг төвлөрүүллээ.

2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Тэрэгтэд 1008, Өехийд 400 иргэний шинээр газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч, судалгааны ажил хийгдэж байна.

Мөн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 2 байршилд газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Шалгарсан аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулан, шийдвэр гаргах ажил хийгдэж байна.

Баянтал сумын 4-р сургуулийн дотуур байрны их засварын ажлыг Харвайн толгой ХХК 65 хувьтай гүйцэтгэж байна.

Орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны талаар: 2017 оны 03 дугаар сарын 20-ны байдлаар нийтийн эзэмшлийн орон сууцнуудын гадна дулаалга, фасадны ажил, Боржигин морин хуур худалдан авах ажлуудын тендер шалгаруулалтуудыг зарлаад байна. Тендер шалгаруулалтын зарыг www.tender.gov.mn, www.govisumber.gov.mn, www.haaa.gs.gov.mn цахим хуудас болон Монголын үнэн сонинд нийтлүүлсэн.

Усалгаа арчилгааны, ус зөөвөрлөх зориулалтын автомашин нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажил үнэлэх шатанд байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт өмчийн мэдээ тайланг батлагдсан маягтын дагуу хугацаанд нь хүргүүлсэн.

 

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

БАЯНТАЛ СУМ: Төрөөс хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлого, малчдын өмнө тулгамдаж байгаа асуудал, салбарын цаашдын зорилгыг тодорхойлох зорилгоор малчдын чуулга уулзалтыг 2017 оны 03 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулж нийт 145 малчид оролцлоо.

Сумын нөөцийн өвснөөс 13 малчин өрхөд 10,7 тн өвс, 2,04 тн тэжээл олгосон. Өөр аймгийн сумдад өвөлжсөн 20 малчин өрхийн 14,904 толгой мал отроос ирсэн. Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 55,400 тун вакциныг Хүнс, хөдөө аж ахуйн газраас хүлээн авсан.

2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар орон нутгийн орлогын гүйцэтгэл 1489,4 мянган төгрөг төвлөрүүлсэн байна. Орон нутгийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 49020,0 мянган төгрөг, гүйцэтгэл 45362,8 мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин хөлсөнд 23,116,0 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 3206,0 мянган төгрөг зарцуулсан байна.

Улсын төсвийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 160981,2 мянган төгрөг, гүйцэтгэл 142603,2 мянган төгрөг байна. Үүнээс цалинд хөлсөнд 72694,0 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 7918,8 мянган төгрөг зарцуулсан. Орон нутгийн төсвийн байгууллагын өглөг 4291,7 мянган төгрөг, орон нутгийн төсвийн байгууллагын авлага 2647,6 мянган төгрөг, тусгай зориулалтын байгууллагын өглөг 1291,0 мянган төгрөг, нийт өглөг 5,582,8 мянган төгрөг байна.

2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар өмчлөх хүсэлтэй иргэдийн 154 өргөдөл хүлээн авахаас 130 хүний өргөдөл хүлээн аваад байна. 2016 онд газар өмчлөх хүсэлт гаргасан иргэдийн кадастрын зураг, хянан баталгаа хийгдэж дууссан ба иргэдийн материалыг хүлээн авахад бэлэн болсон. Нийт өвөлжөө хаваржаа эзэмшигчдийн нэгдсэн судалгааг гаргаж зөрчилтэй байгаа иргэдийн жагсаалтыг гарган зөрчлийг арилгасан ба хуучин гэрчилгээг шинэчлэх ажил хийгдэж байна.

СҮМБЭР СУМ: 2017 оны 01 дүгээр улирлын байдлаар сумын Засаг дарга түүний Тамгын газарт 35, иргэний бүртгэлийн чиглэлээр 606, нээлттэй утсанд 5, газрын даамалд 2 нийт 648 өргөдөл, гомдол санал хүсэлт ирсэнийг хуулийн хүрээнд шийдвэрлэж хариуг өгч ажиллалаа.

2016 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 1,4 сая төгрөгөөр Сүмбэр сумын ЗДТГ-ын мэдээллийн цахим самбарыг ашиглалтанд оруулаад байна. Цахим самбарын мэдээллийг шинэчлэн байршуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

2017 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 34.9 сая төгрөг, гүйцэтгэл  нь 32.8 сая төгрөг буюу 93.9 хувьтай байна.

Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ нь 651 тонн хог хаягдал тээвэрлэж, 1018 айл өрх болон 164 ААНБ-аас хог хаягдлын хураамжийн 4,187,0 төгрөг, 302,7 тонн ус борлуулж 671175 төгрөгийн орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байна.

Сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар ахмад настны амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид 4 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргаа амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид 8 иргэн, өрх толгойлсон эхийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид 5 иргэн, 18 насанд хүрэхээс өмнө бүтэн өнчин болсон иргэнд 1 удаа олгох тэтгэмжид 1 иргэнийг өргөдлийг тус тус шийдвэрлэлээ.

Сумын нутаг дэвсгэр дэх ил задгай үхсэн малын сэг зэмийг устгах, хог хаягдлыг үүсгэсэн эздийг тогтоон, цэвэрлэх зайлуулах арга хэмжээг зохион байгуулж эхлээд байна.

Төмөр замын Чойр зангилааны өртөө, галт тэрэгний буудлын газар нутагт их хэмжээний хог хаягдал бохирдол үүссэнийг өртөөний удирдлагатай уулзаж хог хаягдал, бохирдсон хэсгийг арилгах, цэвэрлэгээ хийх талаар хугацаатай албан тоот хүргүүлэн биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.

Хонины цэцэг өвчний вакцинд нийт 136657 хонь хамрагдахаас 77655 толгой хонийг хамруулаад байна.

Бүгд Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа
Төллөсөн хээлтэгч 2206 10 74 213 1164 745
Гарсан төл 2226 10 74 213 1175 754
Хорогдсон төл 123 1 7 68 47
Бойжсон төл 2103 10 73 206 1107 77

 

ШИВЭЭГОВЬ СУМ: Сумын 70-аас дээш настай ахмадууд болон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 50 өрхөд 80 тн нүүрс олголоо.

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын дагуу 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Газар хөдлөлтийн дуут дохио”-гоор ажиллах дадлага сургуулилтанд Шивээговь сумын 5 аж ахуйн нэгж, байгууллагын 150 гаруй иргэд хамрагдлаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” цэнгүүнийг сумын ЗДТГ, ахмадын хороотой хамтран зохион байгуулж хөгжөөнт тоглоом, урлагийн тоглолт, энэ үдшийн 2 азтанг шалгарууллаа.

Мөн цэргийн баярыг тохиолдуулан “Монгол эрсийн жавхаа” тоглолтыг зохион байгууллаа. Тоглолтонд Соёлын төвийн дэргэдэх цахилгаан хөгжмийн хамтлаг, бүжгийн дугуйлангийн Шивээн ганхаа-1, 2 хамтлагийн бүжигчид, сумын авьяаслаг залуучууд оролцлоо. Тоглолтын үеэр 2 азтанг тодруулж, тоглолтын дараа нийтийн цэнгээнт бүжгийг зохион байгууллаа.

             2017 оны 1-р улирлын байдлаар Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт 7 өргөдөл, иргэний бүртгэлийн асуудлаар 168 нийт 175 өргөдөл хүлээн авснаас 174 өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэж 1 өргөдөл шийдвэрлэгдэх шатандаа байна.

Суманд үйл ажиллагаа явуулж буй төлбөрт тоглоомын газруудын үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг сумын ГХУСАЗЗ-тэй хамтран зохион байгуулж, тоглоомын газрын зөвшөөрөл, галын аюулгүй байдал, тохирлын гэрчилгээний хугацаа, эрүүл ахуйн чиглэлээр шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллаж байна.

03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар ямаа 519, хонь 601, үнээ 23, гүү 7, нийт 1150 мал төллөж, ишиг 538, хурга 608, тугал 23, унага 7 нийт 1176 төл бойжсон байна.

Сумын хэмжээнд нийтийн их цэвэрлэгээг 2017 оны 03 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулж 16 аж ахуйн нэгж байгууллагын 202 иргэн хамрагдаж 72м3 хог хаягдлыг цэвэрлэн, төв хогийн цэгт ачиж зайлуулсан.

               Сумын Засаг даргын 2017 оны А/14 тоот захирамжаар 3-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж худалдан авах ажлын хэсэг томилогдон шууд худалдан авах ажлыг зохион байгуулж Альянстрейд ХХК-г шалгаруулан гэрээг байгуулан ажиллаж байна.

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us