Алсын Хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат “Шинэ Сэргэлтийн Бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын ажлын алба, Удирдлагын академи, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгууллаа. Сургалт 2023 оны 03 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, нийт 39 төрийн байгууллагын 100 албан хаагч хамрагдлаа.
Сургалтын үйл ажиллагааг нээж аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар үг хэлж, Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын шинжээч Ш.Энхцэцэг, Удирдлагын академийн багш доктор П.Оюун-Эрдэнэ, орон нутгийн сургагч багшаар бэлтгэгдсэн С.Уранцэцэг, Г.Лхамжав, Т.Мөнгөнчимэг нар удирдан явууллаа.
