ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд болон политехник коллежийн захиргаа, аж ахуйн ажилтан, албан хаагчдын дунд зохион явуулах “Нөхөрсөг уулзалт -2023” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа

“Нөхөрсөг уулзалт -2023” тэмцээн нь Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд болон Политехник коллежийн захиргаа, аж ахуйн ажилтан, албан хаагчдын нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан туршлага солилцох, урлаг-спортын авьяасыг хөгжүүлэх зорилгоор 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Тэмцээнд аймгийн 1,2,3,4,5-р сургуулиуд болон болон Политехник коллежийн 150 гаруй захиргаа, аж ахуйн ажилтан, албан хаагчид оролцож байна.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Сүмбэр сумын Засаг даргын орлогч Э.Даваадорж нар оролцож аймаг орон нутагтаа олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг шагналаа.

   

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us