ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн засаг дарга төрийн байгууллагуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, хамтран ажиллах гэрээ байгууллаа

2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан сумдын засаг дарга, агентлаг, төрийн үйлчилгээний болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай гэрээ байгуулж, гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь үг хэлэхдээ “2023 он нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг орон нутагт хэрэгжүүлэх, хүн амаа 10-аас дээш хувиар өсгөх, эдийн засгийн хүчин чадлаа нэмэгдүүлж, орон нутгийн орлогоо бие даан бүрдүүлэн хөгжих боломжийг бий болгох зорилтыг шинээр дэвшүүлж байгаагаараа давуу талтай” гэж онцолсон юм.
Мөн энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр аймаг, сумдын төвийн суурьшлын бүсийг өргөтгөх, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх, хоггүй цэвэр цэмцгэр аймаг болох, байгууллага бүр орчин тойрны өнгө үзэмжээ сайжруулах, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэгдүүлэх, нийслэлээс орон нутагт иргэдийг шилжин ирэх боломжийг бүрдүүлж ажлын байраар хангах, орон сууцны хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэн амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хурдан шуурхай чанартай хүргэхэд анхаарч ажиллахыг төрийн байгууллагын дарга нарт үүрэг болголоо.
 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us