Аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 2-р сарын 28-ны өдөр төрийн байгууллагын мэдээллийн ил тод, аюулгүй байдлыг хангах, иргэдэд мэдээллийг үнэн бодитой, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор зохион байгуулсан чадавхжуулах сургалт, зөвлөгөөнд нутгийн захиргааны байгууллагуудын хэвлэл мэдээлэл хариуцсан 42 байгууллагын 45 албан хаагч хамрагдлаа.
Сургалтаар дараах мэдлэгийг олгов.
➢ “Гайхамшигт Монгол” ХМБ-ын сэтгүүлч, редактор Н.Саранзаяа – “Мэдээ, мэдээлэл бичих, түгээх арга зүй”
➢ Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн Компьютер автоматжуулалтын багш М.Сандагдорж – Гэрэл зургийн Photohsop, видео эвлүүлгийн Premiere программууд дээр хэрхэн ажиллах анхан шатны мэдлэг
➢ Аймгийн хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Г.Бямбадорж – Цахим хөгжлийн багц хуулийн тухай танилцууллаа.
Мөн Аймгийн Засаг даргын зөвлөх Ч.Зоригтбаатар аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг аймгийн хэмжээнд төдийгүй улсын хэмжээнд хэрхэн хүртээмжтэй сурталчлан таниулах, фото болон видео камертай хэрхэн ажиллах тухай, Монголын радиогийн сурвалжлагч, сэтгүүлч Т.Болдбаатар мэдээ, мэдээлэл бэлтгэхэд зайлшгүй анхаарах асуудлаар зөвлөмж өгсөн юм.
Сургалтын үр дүнд төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод, шуурхай байдлыг хангахад хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэж, аймгийн хэмжээнд иргэд рүү чиглэсэн олон төрлийн цахим контент бэлтгэхээр төлөвлөлөө.





