Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойг угтан АЗДТГ-ын Цэргийн штаб, Онцгой байдлын газар хамтран “МАРШ ТАКТИК”-ийн аварга “Тасаг” шалгаруулах тэмцээнийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Тэмцээнийг Говьсүмбэр аймгийн Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын бие бүрэлдэхүүний цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужил олгох, хамт олны дунд нөхөрсөг харилцааг төлөвшүүлэн, багаар ажиллах дадлага чадвар олгох зорилгоор зохион байгуулсан бөгөөд 4 байгууллагын 7 тасгийн алба хаагчид оролцож түүнээс:



Энэхүү Марш тактик тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн нь үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. Үүнд:
1. Гарааны өмнөх ажиллагаа, дасгал нормативууд
2. Марш /8км/-ийн гүйлтийн тэмцээн /тогтоосон маршрутын дагуу гүйцэтгэх дасгал нормативууд/ буюу тойрогт гранат шидэх, буудлага явуулах, цэргийн байр зүй, түймрийн голомтоос шархтан, сум галт хэрэгсэл татан гаргах, тактикийн ажиллагаа гэсэн даалгаврууд багтана.








