Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн танилцуулга, санал авах уулзалт 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа.
-Хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын Нийгмийн бодлогын байнгын хорооны Ахлах зөвлөх Б.Цогзолбаяр, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын зөвлөх М.Отгон, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэг, Говьсүмбэр аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Баясгалан, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Гүррагчаа нар болон иргэдийн төлөөлөл оролцлоо.













