ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээлгэн өгөв

2017-03-29-01Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээлгэн өгөх, тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэс дээр боллоо. Ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга С.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Магвансүрэн, аймгийн ерөнхий прокурор С.Батсүрэн, орлогч прокурор Б.Мөнхдөл, Прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Ц.Роза, ШШГА-ны 0425 дугаар ангийн дэд дарга, дэд хурандаа Э.Бямбадорж, албаны бусад хүмүүс оролцов. Мөн аймгийн цагдаагийн хэлтсийн үе үеийн ахмад ажилтан, албан хаагч нар байлцлаа.
Ёслолын ажиллагааны эхэнд аймгийн Засаг дарга Г.Батсуурь Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батсайханд гардуулан өгч нийт албан хаагчдад хандаж мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “1993, 2013 онуудад баталсан Цагдаагийн албаны тухай хуулийг энэ оны хоёрдугаар сарын 09-ний өдөр дахин гурав дах удаагаа шинэчлэн баталж байна. Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн, албан хаагч бүр шинэчлэн батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулиа чанд мөрдөж ажиллаарай” хэмээв.
Мөн “Өнөөдөр та бүхэнд гардуулан өгч байгаа Цагдаагийн албаны тухай шинэчлэн найруулсан хууль нь “Ард иргэдээсээ тавих хяналтыг нэмэгдүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд олон нийт, цагдаагийн албаны ажиллагааг ойртуулан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг шуурхай шийдвэр гаргах эрхийг тодорхой болгож, алба хаагчдын нийгэм, эрх зүйн баталгааг хангаж өгнөөрөө онцлог юм” гэлээ.
Дараа нь тангараг өргүүлэх тухай Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалыг аймгийн Цагдаагийн хэлтсийн төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга Цагдаагийн хошууч Б.Гантулга уншиж танилцуулж цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн шинээр тангарагаа өргөж төрийн далбаандаа хүндэтгэл үзүүллээ. Мөн цагдаагийн хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч цагдаагийн хошууч Л.Лхагвагарамыг Батлан хамгаалах яамны “Эх орны төлөө” II зэргийн медаль, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга цагдаагийн хошууч Л.Чинбатыг Батлан хамгаалах яамны “Дайчин алдар” III зэргийн медалиар тус тус шагнасан юм.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us