“JCI” Монгол төрийн бус байгууллагын ууган салбаруудын нэг болох JCI Их Хүрээ салбар байгууллага нь нийгмийн сайн сайхны төлөө экологийн боловсрол олгох “Ногоон ирээдүй” төслийг Монгол улсын 21 аймаг даяар хэрэгжүүлж байгаа ба манай аймаг төсөл хэрэгжих 7 дахь аймаг болж байна.
“Ногоон ирээдүй” төслийн хүрээнд 2023 оны 4 дүгээр сард 1000ш модны үрслэгээг хандивлах ба мод тарих газрыг шийдэх, мод тарих үйл ажиллагааг зохион байгуулах, арчлах асуудлыг хариуцах хүсэлтийг аймгийн Засаг дарга Г.Батсуурьд ирүүлсний дагуу JCI 2023 он Их хүрээ салбарын дэд ерөнхийлөгч А.Удаанжаргалтай хамтын ажиллагааны хүрээнд санамж бичиг үзэглэлээ.


