ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Боржигин хөгжлийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

“Боржигин хөгжлийн төв” сургуульд суурилсан энтерпрайз төслийн нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдаж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, Японы Хүүхдийн Ивээх Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Л.Баян-Алтай болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Мөн орон нутагт хэрэгжиж буй Японы хүүхдийг ивээх сангийн “ESEL” төсөлд шалгаран хэрэгжиж байгаа 12 төслүүдтэй танилцлаа.
Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь Японы хүүхдийг ивээх сангийн “Сургуульд суурилсан энтерпрайз төсөл”-ийн шалгаруулалтад тэнцэж, 90 сая төгрөгийн санхүүжилтээр “Боржигин хөгжлийн төв” төслийг хэрэгжүүлэн, Мэргэжлийн мультимедиа студи, Цахим хөгжлийн төв, Хүүхэд хөгжлийн төв” гэсэн цогц төвүүдийг байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Боржигин хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжин
• Японы хүүхдийг ивээх сангаас суурин компьютер, ухаалаг дэлгэц, дуу бичлэгийн студийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий 90 сая төгрөгийн санхүүжилт
• Боловсрол шинжлэх ухааны газрын хөрөнгө оруулалтаар 60ш таблет, ухаалаг самбар, проектор, нотебүүк,
• Орон нутгийн хөгжлийн сангаас 39 сая төгрөгний санхүүжилтийг тус, тус олгосон байна.
Энэхүү төсөл нь “Сургууль өөрөө орлого олж, үйл ажиллагаандаа дэмжлэг үзүүлэх, хөгжих боломжтойг харуулсан томоохон үлгэр жишээ боллоо” хэмээн холбогдох албан тушаалтнууд онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us