
“Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийн төлөвлөлтийн танилцуулга, хэлэлцүүлэг манай аймагт 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлгийг Барилгын хөгжлийн төвийн Бүс нутаг, хот суурины төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даваанямаар ахлуулсан ажлын хэсэг, орон нутгийн ажлын хэсэгтэй хамтран зохион байгуулж “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн төлөвлөлтийн шийдэл” сэдвээр илтгэл танилцууллаа.
Танилцуулга, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Б.Отгончимэг болон албан хаагчид, иргэдийн төлөөлөл нийт 150 гаруй хүн оролцлоо.