ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны 02 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулагдлаа. Шуурхай зөвлөгөөнийг  аймгийн Засаг дарга Г.Батсуурь удирдан явуулж, сумд болон харьяа агентлагуудын өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн цаг үеийн ажилтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар байгууллагын удирдлагуудад үүрэг даалгавар өгч ажиллалаа. Тодруулбал:

  • Уламжлалт сар шинийн баярыг угтаж өөрийн байгууллагад харьяалалтай ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж, үр дүнг танилцуулах.
  • “Бүх нийтийн хог цэвэрлэгээг” зохион байгуулж аймаг, сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшил газрынхаа орчны 50м хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт хаях
  • Нийтийн эзэмшлийн гудамж талбайн ажиллахгүй байгаа замын гэрэлтүүлгүүдийг засварлаж ажиллуулах
  • Цэргийн алдар хөшөөний бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөний саналаа боловсруулж танилцуулах
  • Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутагт ажиллаж, амьдарч буй шилжилт хөдөлгөөн хийлгээгүй албан хаагчдын шилжилт хөдөлгөөнийг яаралтай хийлгэх

Хурлын төгсгөлд Монголын ураг удам уламжлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Ахмадын холбооны гишүүн, Өв соёл судлаач Д.Цогбадрах “Угийн бичиг бичих, зүй тогтол шаардлага” сэдвээр танилцуулга хийж, байгууллагын удирдлагуудыг албан хаагчдаа угийн бичиг хөтлүүлэхийг уриаллаа.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us