Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс хууль тогтоомж, бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, аймгийн хууль сахиулах байгууллагуудын ажлын уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээлэл солилцоог сайжруулах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, шуурхай хүргэх арга замыг тодорхойлох асуудлын хүрээнд харьяа агентлагуудын уулзалтыг 2023 оны 02 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулж ажиллалаа.
Уулзалтад Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн хэлтсийн дарга Ц.Баярхүү, Шүүхийн шинжилгээний албаны дарга Б.Төрбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх-425 дугаар нээлттэй хорих ангийн дарга С.Ганбат, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга З.Баяндугар нар оролцлоо.

