Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Монгол улсын 21 аймаг, 330 гаруй сумын “Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн”-ийг Төрийн Ордонд 2023 оны 02 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулж байна.
АЗДТГ Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран зохион байгуулж, Үндэсний зөвлөгөөнд Говьсүмбэр аймгийн 3 сумын 31 эмэгтэй оролцож байна.
Энэхүү зөвлөгөөнөөр малчин эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгэм соёлын хүрээнд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдэж болох санал, шаардлагыг төрийн холбогдох талуудад хүргүүлэх Зөвлөмжийг гаргах юм.
Мөн малчин эмэгтэйчүүд нүүдэлчин ахуй соёл, мал аж ахуйг хөгжүүлэхэд хэрхэн манлайлал үзүүлж болох санал санаачилгуудыг дэвшүүлэхээр ажиллаж байна.
Малчин эмэгтэйчүүд нь зөвлөгөөн, сургалт, лекц, хавдрын үзлэг, оношилгоонд хамрагдахаас гадна соёлын арга хэмжээ гээд 3 өдрийн цогц арга хэмжээнд оролцох юм.






