Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдэд 2023 онд дагаж мөрдөх хууль, тогтоомж аймгаас баримтлах бодлого, цаашид анхаарах асуудлын талаар сургалт, хэлэлцүүлгийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

– Шинэ сэргэлтийн бодлогын танилцуулга, мэдээлэл
– Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах тухай
– Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Говьсүмбэр аймагт 2022 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал
– Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, а рхидан согтуурахтай тэмцэх тухай хууль
– Мэргэжлийн хяналтын газар татан буугдсантай холбоотой улсын байцаагч нарын чиг үүргийн шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг холбогдох албан хаагчид танилцууллаа.



