Говьсүмбэр аймгийн Насан туршийн боловсролын төв, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар-тай хамтран төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх онол, практик хосолсон сургалтыг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 2-р хэлбэрээр зохион байгууллаа.
Сургалтад аймгийн Засаг даргын тамгын газрын харьяа хэлтэс, албадын төрийн албан хаагчид, харааны бэрхшээлтэй иргэд хамрагдлаа.
Сургалтын агуулгад Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia, гар утасны аппликэйшн ашиглах, цахим иргэн, асуудал шийдвэрлэх ур чадвар зэрэг сэдвүүд багтсан юм. Үндэсний статистикийн хорооны тоон статистикаар Говьсүмбэр аймаг 2021 оны байдлаар харааны бэрхшээлтэй 91 иргэн байдаг. Эдгээр хүмүүс нь мэдээллээс хоцорч, цахим хуваагдалд илүү өртдөг байна.
Сургалтын агуулга:






