Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.27-д заасны дагуу Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны 01 дүгээр тэмдэглэлийн 2.1 дэх заалтыг үндэслэн төрийн байгууллагын өөрсдийн болон захиалгаар хийлгэсэн судалгааны нэгдсэн системийг хөгжүүлж, олон нийтэд хүргэх ажлын хүрээнд нэгдсэн системийг танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар чиглэл өгөх цахим уулзалтыг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Цахим уулзалтад аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном болон холбогдох албаны дарга нар оролцлоо.
Цахим уулзалтаар үндэсний хэмжээнд ашиглагдах нэгдсэн судалгааны сан болох платформын системийн хөгжүүлэлтийн талаар танилцуулж, төрийн байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах талаар зөвлөмж өглөө.
