Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг дэмжих арга хэмжээний санал боловсруулах сургалт, хэлэлцүүлэг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн орлогч дарга Б.Наранбаатар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэлтсийн дарга, агентлагийн удирдлагууд, орон нутагт шилжиж ирсэн иргэдийн төлөөлөл, баялаг бүтээгчдийн холбоо, худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөл гээд нийт 50 гаруй хүн оролцлоо.
Хөтөлбөрийн зорилго нь орон нутагт шилжин ирж байгаа иргэд, ААН, байгууллагыг ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.





