ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Хөгжөөн Дэмжигчдийн Улсын Аварга шалгаруулах тэмцээнд “Хар сувд”, “Жанжин Чойр” хамтлагууд амжилттай оролцлоо

Хөгжөөн дэмжигчдийн улсын аврага шалгаруулах тэмцээн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, З.Дашням, С.Урансайхан багштай “Жанжин Чойр” бүжгийн хамтлаг 48 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр 3 хамтлаг болж, бүжгийн 4 төрөлд анх удаа оролцож дараах амжилтуудыг үзүүллээ. Үүнд:

  • hip hop U8 насны ангилалд 3-р байр цом, хүрэл медаль
  • hip hop U12 насны ангилалд 3-р байр цом, хүрэл медаль
  • hip hop L U18 насны ангилалд 2-р байр цом, мөнгөн медаль

ЦОО ШИНЭ ТӨРЛӨӨР

  • TEAM POM L U18 насны ангилалд мөн 2-р байр цом, мөнгөн медаль

Мөн Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын 5-р сургуулийн С.Ууганбаатар, Б.Анхцэцэг багштай “ХАР СУВД” хөгжөөн дэмжигчдийн хамтлаг

  • U14 насны ангилалд Алтан медаль, Алтан цом,
  • U18 насны ангилалд Алтан медаль, Алтан цомын эзэд болж 2 дахь удаагаа “УЛСЫН АВАРГА” боллоо.

Уг тэмцээнд хүүхэд, насанд хүрэгчид нийлсэн 1200 гаруй хүмүүс оролцсон байна.

Уран бүтээлч багш нар болон шавь нарт нь ирээдүйн их амжилтыг хүсье.

   

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us