ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам

Энэ журмын зорилго нь шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын хамгаалалтын аргах эмжээ хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Шүүгч түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн, эсхүл аюул занал учирсан бол цагдаагийн байгууллага, оршин суугаа эсхүл зорчиж буй болон ажиллаж байгаа газрын харьяалах нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, түүний харъяа алба, нэгж, алба хаагчид утсаар болон биечлэн даруй мэдэгдэнэ

Цагдаагийн байгууллага шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн, эсхүл аюул занал учирсан талаар мэдээлэл авсан бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тухайн аюул, заналыг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг даруй  зохион байгуулна.

Шүүгч түүний гэр бүлийн гишүүн нь энэ журамд заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ авахуулах хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргаж хүргүүлнэ. Албан томилолтоор ажиллаж байгаа болон бусад байдлаар оршин суугаа газраасаа өөр нутаг дэвсгэрт зорчиж байгаа тохиолдолд өөрөө хүсвэл нутаг дэвсгэрийн шүүхийн тамгын газраар дамжуулан хүсэлтээ хүргүүлнэ Хүсэлтийг:

  • Биеэр
  • Утсаар
  • Цахим шуудангаар
  • Бусад хэлбэрээр гаргаж болно.

Шүүхийн тамгын газар цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хамгаалалтад байгаа шүүгчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шүүхэд нэвтрэх ажилтнуудын картын нууцлалыг тухай бүр солих, шүүгч, шүүхийн ажилтны өрөө, шүүхийн барилга байгууламжид нэвтрэх, гарах хэсэг, эвлэрүүлэн зуучлах хэсэг, автомашины ил далд зогсоол, цахилгаан шат ажлын байрны болон орон байрны хонгил, уулзалтын өрөө зэргийг хамгаалалтын дохиолол, дуу дүрс бичлэгийн техник, хэрэгслийн хяналтад авах зэрэг шаардлагатай ажлыг зохион байгуулна.

Энэ журмыг зөрчсөн албан тушаалтан, алба хаагч, иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжинд заасан хариуцлага ногдуулна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us