Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийг сурталчлан таниулах ажлын хүрээнд Шинэ сэргэлтийн бодлого, “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичгүүд, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын харилцаа, хандлага ёс зүйг дээшлүүлэх, хувь хүний хөгжил манлайллын арга барилд сургаж, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэдлэг чадварыг дээшлүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхижуулах зорилготой сургалт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдлаа. Нийт 200 гаруй төрийн албан хаагч хамрагдлаа.
Мөн энэ үеэр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамжийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Д.Содном уншиж танилцуулан төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, туршилтаар ажиллах хугацаандаа цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан албан хаагчид төрийн албан хаагчийн тангараг өргөж, төрийн сүлднээсээ адис авлаа.
Төрийн албан хаагчийн нэгдсэн зөвлөгөөнөөр Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага сэдвээр Шүүхийн Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүн Дашбаярын Сувдаа, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа – 2050” урт хугацааны бодлогын баримт бичгээр Удирдлагын академийн багш Пэрэнлэйн Оюун-Эрдэнэ, Хувь хүний хөгжил, ирээдүйд хэрэгтэй ур чадвар сэдвээр Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн багш Эрхэмбаярын Даваадорж, Төрийн албан хаагчийн гүйцэтгэл, төлөвлөлт, үр дүнд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээ сэдвээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Мөнхбадрахын Анхбаяр нар тус тус сургалт орлоо.
Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалтын оролцогчдоос авсан сэтгэл ханамжийн судалгааны үр дүнг харвал “Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалтын зохион байгуулалт”-ын үнэлгээр 51 хувь нь маш сайн, 47 хувь нь сайн, “Сургагч багш нарын ур чадвар”-т өгсөн үнэлгээгээр 60 хувь нь маш сайн, 40 хувь нь сайн, “Сургалтаас өөрийн хүссэн мэдээллээ авч чадсан эсэх”-ийн үнэлгээгээр 31 хувь нь маш сайн, 57 хувь нь сайн гэж хариулсан байна.





