ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн шагнал гардуулах нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдлаа

2022 онд ажил үйлс, амжилтаараа манлайлсан Говьсүмбэр аймгийн оны шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдаж, шагналыг аймгийн Засаг дарга Г.Батсуурь, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдын хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, Засаг даргын орлогч Б.Анхбаяр, Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ нар гардуулан өглөө.

Улс, аймаг, орон нутагтаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа, оюун ухаан, хүч чадлаа дайчлан амжилт гарган эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, гавьяа зүтгэлийг үнэлж аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 12 иргэнийг шагналаа.

🏆🏆🏆 АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭР

  1. Аймгийн тэргүүний сургуулиар Шивээговь сумын С.Энхцэцэг захиралтай 3-р дугаар сургуулийн хамт олон
  2. Аймгийн тэргүүний цэцэрлэгээр Шивээговь сумын Б.Даваадолгор эрхлэгчтэй 3-р цэцэрлэгийн хамт олон

🏆🏆🏆 ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГААР

  1. 100-аас дээш ажилтантай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг эрхэмлэгч байгууллагаар Ц.Энхтүвшин захиралтай ШИВЭЭ-ОВОО ХК
  2. 100-аас доош ажилтантай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг эрхэмлэгч байгууллагаар Б.Ганзориг захиралтай “УС ДУ” ОНӨААТҮГ шалгарлаа.

🏆🏆🏆 УЛС, ОЛОН УЛС, ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ОНЫ ШИЛДЭГ ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧДЫГ УРАМШУУЛЛАА.

2022 оны Өсвөр үеийн Усан сэлэлтийн УАШТэмцээнээс медаль авсан 10 тамирчин түүний дасгалжуулагч, Боксын УАШТ болон Монголын бүх ард түмний наадмын боксын төрлөөс медаль авсан 7 тамирчин түүний дасгалжуулагч, Жүдо бөх, жюү жицү бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болон Монголын бүх ард түмний наадмын жүдо бөхийн төрлөөс медаль авсан 16 тамирчин түүний дасгалжуулагч, Парахөнгөн атлетикийн УАШТэмцээн болон Монголын бүх ард түмний спортын 15 дугаар их наадмаас медаль хүртсэн тамирчин, багш дасгалжуулагч, Пауэрлифтингийн УАШТэмцээнээс  медаль хүртсэн тамирчин, Шатрын спортын медаль хүртсэн 2 тамирчин, дасгалжуулагч, Ширээний теннисний Сансархайрхан спортын клубын өсвөрийн УАШТэмцээнээс медаль хүртсэн 5 тамирчин, Чөлөөт бөх УАШТ-нд амжилттай оролцож, медаль авсан тамирчин, Багийн спортын төрлөөр медаль хүртсэн 5 баг, 2 дасгалжуулагч болон Ширээний теннисний төрлөөс медаль авсан тамирчид дасгалжуулагчдыг тус тус мөнгөн шагналаар урамшууллаа.

🏆🏆🏆 2022 оны Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн шилдэг 12 тамирчныг шалгаруулан тус тус шагнан урамшууллаа.

🏆🏆🏆 “ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2022 ОНЫ ОНЦЛОХ ХҮН”-ээр

  1. Оюун ухааны хаан шатрын спортоор хичээллэж, 2022 оны “Сурагчдын Дэлхийн аварга”-аас алтан медаль, өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, улс, орон нутгийнхаа нэр хүндийг олон улсын тавцанд гаргасан МӨНХПҮРЭВИЙН МАРГАД,
  2. Латин формейшн бүжгийн спортоор хичээллэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож дэлхийн дэд аваргаар шалгаран улс, орон нутгийнхаа нэр хүндийг олон улсын тавцанд гаргаж, хүүхэд, залуучуудад бүжгийн спортын сургалт зохион байгуулж, олон улсад өрсөлдөх чадвартай тамирчид бэлтгэн гаргаж байгаа ЭНХ-АЛДАРБАЯСГАЛАНГИЙН САРУУЛЗАЯА,
  3. Волейболын спортоор тасралтгүй хичээллэн, “B-лиг”, “Насанд хүрэгчдийн улсын аварга” шалгаруулах тэмцээний алтан медаль, “Залуучуудын улсын аварга шалгаруулах” тэмцээний улсын аварга, шилдэг дасгалжуулагч, “Үндэсний дээд лиг-2022” тэмцээний аварга, шилдэг дасгалжуулагчаар шалгарч, волейболын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан АЛТАНГЭРЭЛИЙН ОЧГЭРЭЛ,
  4. Хүн амыг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үйлсэд манлайлан оролцож, “АЮУЛГҮЙ ЖИШИГ ГУДАМЖ” төслийг амжилттай хэрэгжүүлэн, иргэдэд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлж, хүн ардын аюулгүй байдлыг сахин хамгаалах шинэ санааг хэрэгжүүлэн ажилласан СУМЪЯАГАРАВЫН ЭНХ-ЭРДЭНЭ,
  5. Аймаг, орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн, нийтийн аж ахуй, үйлчилгээний салбарын менежментийг сайжруулахад инженерийн мэдлэг, ур чадвараа дайчлан Шивээговь сумын иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж, ажилласан ШАРХҮҮГИЙН ЧИНБОЛД,
  6. Аймаг, орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, “ШИВЭЭ-ОВОО” ХК-ийн уул, уурхайн олборлолтын хэвийн үйл ажиллагааг дээшлүүлэхэд машин механизмын бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн хөдөлмөр бүтээлээ зориулан үр бүтээлтэй ажилласан НЯМЖАВЫН БАЯРСАЙХАН нар “ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2022 ОНЫ ОНЦЛОХ ХҮН”-ээр өргөмжлөгдлөө.

🏆🏆🏆 “ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2022 ОНЫ ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА”-аар

  1. Говьсүмбэр аймгийн 2022 оны онцлох төрийн байгууллагаар:

– Улс, тив, дэлхийн чанартай тэмцээн уралдаанд баг, тамирчдыг бэлтгэн оролцуулж, тамирчдын үзүүлсэн амжилт нь тогтмол өссөн үзүүлэлтээр биеийн тамир, спортын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, аймаг, орон нутгийнхаа нэр алдрыг өндөрт өргөн ажилласан“БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР”-ын хамт олон,

  1. Говьсүмбэр аймгийн 2022 оны онцлох төрийн бус байгууллагаар:

Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, олон улсын стандартыг нэвтрүүлэн, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг чанартай хүргэж, хувийн хэвшлийн байгууллагуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, иргэдийг ажлын байраар хангаж, нийгмийн хариуцлагаа үр дүнтэй хэрэгжүүлэн ажиллаж, орон нутгийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан “ЭНХ БИЛЭГ” эмнэлгийн хамт олон “ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2022 ОНЫ ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА”-аар өргөмжлөгдлөө.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us