ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Иргэдийн эрх зүйн боловсролд зориулсан видео контентын уралдаан зохион байгуулагдлаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс “Иргэдийн хууль, эрх зүйн боловсролд зориулсан видео контентын уралдаан”-ыг 2022 оны 11 дүгээр сарын 01-ээс 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулсан. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны page хуудсанд байршуулан, удирдамжийн дагуу иргэдийн хандалтаар шалгаруулсан. Үүнд:

  • 1-Р БАЙР- Говьсүмбэр аймгийн Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежийн баг “Гарцгүй газраар зам хөндлөн гарах эрсдэл”, “Эцэг эх асран хамгаалагчийн гараас хөтлөх”, “Тамхи татахыг хориглоно” цуврал контент
  • 2-Р БАЙР- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн иргэн Б.Энхдэлгэр “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль” сэдэвт контент
  • 3-Р БАЙР- Улаанбаатар хотын иргэн С.Шинэсар “Авлигын гэмт хэрэг гэж юу? Түүний хор уршиг” сэдэвт контентоор тус, тус шалгарлаа.

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудыг олон нийтэд цахим контентоор дамжуулан таниулан сурталчилж, Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдсан видео контентийн уралдаанд оролцогчдын видео контент давхардсан тоогоор 43,435 хүнд хүрсэн байна.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us