Аймгийн Засаг дарга Г.Батсуурь нийт удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг 2022 оны 12 дугаар 19-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр аймгийн хэмжээнд тулгамдаж байгаа болон зохион байгуулагдаж байгаа ажилтай танилцаж, 2023 онд баримтлан ажиллах чиглэлээ танилцуулж үүрэг даалгавар өглөө.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж төсвийн орлогоо өөрсдөө бүрдүүлдэг болох зорилт, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээнд стандарт нэвтрүүлж шуурхай байлгах, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлж хүн амаа өсгөх, “Тэрбум мод” хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулахыг удирдлагуудад идэвх чармайлт гарган ажиллахыг чиглэл болголоо.