ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

2022 Оны шилдэг тохижилт бүтээн байгуулалтын уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа

Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, Нийгмийн хариуцлагыг сайжруулах, тохижилт бүтээн байгуулалт, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж, мод тарих, Хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, Шинэ санал санаачилгыг дэмжих замаар хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангуулах зорилгоор зарласан “2022 оны аймгийн шилдэг тохижилт, бүтээн байгуулалт бий болгосон иргэн, аж ахуй нэгж байгууллагыг шалгаруулах уралдаан”-ыг дүгнэн 2022 оны 12 сарын 12-ны өдөр шагнан урамшууллаа. Үүнд:
Төсөвт байгууллагын төрөлд
• Тэргүүн байр – Онцгой байдлын газар
• Дэд байр – Шүүхийн тамгын газар
Аж ахуйн нэгж байгууллагын төрөлд
• Тэргүүн байр – “Талын илч” ОНӨААТҮГ
• Дэд байр –“Илчлэг шивээ” ОНӨААТҮГ
Иргэн /гэр хороолол, хувийн сууцны төрөлд
• Тэргүүн байр – М.Түмэндэмбэрэл /Сүмбэр сумын 2-р багийн иргэн/
• Дэд байр – Б.Билэгсайхан /Сүмбэр сумын 3-р багийн иргэн/
Иргэн /орон сууц орцны төрлөөр/
• Тэргүүн байр – Г.Отгонбаяр /Сүмбэр сумын 3-р багийн иргэн/
• Дэд байр – Б.Баярсайхан /Сүмбэр сумын 1-р багийн иргэн/ тус, тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.
 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us