Жил бүр сурлага, урлаг, спортоороо улс, бүс, тив, дэлхийд амжилт гаргасан багш сурагчдыг шалгаруулан урамшуулдаг “Оны онцлох хүүхэд” болон “Оны онцлох багш” шалгаруулах ёслолын арга хэмжээг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2022 оны 12 сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын дарга Ш. Билэггүмбэрэл, Аймгийн орлогч дарга Б. Анхбаяр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б. Баясгалан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц. Оюунбилэг нар багш суралцагчдад мэндчилгээ дэвшүүлж амжилт хүслээ.
2022 ОНЫ “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД” –ЭЭР 24 СУРАГЧИЙГ 9 НОМИНАЦИАР ШАЛГАРУУЛЛАА.
1. ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ, ШИНЭ САНАЛ, САНААЧЛАГА, БҮТЭЭЛЧ БАЙДАЛ ТӨРӨЛ

2. СУРЛАГЫН АМЖИЛТ ТӨРӨЛ




3. УРЛАГ, УРАН БҮТЭЭЛ ТӨРӨЛ





4. БИЕИЙН ТАМИР, СПОРТ ТӨРӨЛ








5. ЭХ ОРНЫ ТҮҮХ, СОЁЛ, ӨВ УЛАМЖЛАЛ ТӨРӨЛ



6. БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АЮУГҮЙ ОРЧИН ТӨРӨЛ

7. ХҮМҮҮНЛЭГ, ЭНЭРЭНГҮЙ САЙН ҮЙЛС ТӨРӨЛ

8. ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ӨӨРӨӨ УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА ТӨРӨЛ

БАГИЙН АМЖИЛТ ТӨРӨЛД 5 БАГ ХАМТ ОЛОН ШАЛГАРЛАА.
1. Э.Олонцэцэг багштай ерөнхий боловсролын Лаборатори 5-р сургуулийн “Эрдэнийн бийр” клуб
2. З.Дашням багштай “Жанжин Чойр” бүжгийн хамтлаг
3. Д.Ганбаатар багштай “Сансар хайрхан” ширээний теннисний клуб
4. Түмэнцэцэг багштай Шивээговь сумын “Шивээн ганхаа” 4 хамтлаг
5. С.Ууганбаатар багштай ерөнхий боловсролын Лаборатори 5-р сургуулийн “Хар сувд” бүжгийн хамтлагууд тус тус шалгарлаа.
ОНЫ ОНЦЛОХ БАГШААР 14 БАГШ ШАЛГАРЛАА.
1. ОНЫ ОНЦЛОХ БАГШ-аар Ерөнхий боловсролын 1-р сургуулийн Дуу хөгжмийн багш Эрдэнэчимэг
2. ОНЫ ОНЦЛОХ БАГШ-аар Ерөнхий боловсролын Лаборатори 5-р сургуулийн Бүжгийн багш Б.Ууганбаатар
3. ОНЫ ОНЦЛОХ БАГШ-аар Ерөнхий боловсролын Лаборатори 5-р сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Э.Олонцэцэг
4. ОНЫ ОНЦЛОХ БАГШ-аар Ерөнхий боловсролын Лаборатори 5-р сургуулийн Биеийн тамирын багш Б.Баттогтох
5. ОНЫ ОНЦЛОХ БАГШ-аар Ерөнхий боловсролын Лаборатори 5-р сургуулийн Биологийн багш Б.Болоржаргал
6. ОНЫ ОНЦЛОХ БАГШ-аар Шивээговь сумын “Шивээн ганхаа” бүжгийн хамтлагийн багш Түмэнцэцэг
7. ОНЫ ОНЦЛОХ БАГШ-аар “Жанжин Чойр” бүжгийн хамтлагийн багш З.Дашням
8. ОНЫ ОНЦЛОХ БАГШ-аар Усан спорт сургалтын төвийн багш Б.Батмөнх
9. ОНЫ ОНЦЛОХ БАГШ-аар Шатрын багш Харуулбаатар
10. ОНЫ ОНЦЛОХ БАГШ-аар Ерөнхий боловсролын 2-р сургуулийн Нийгмийн ухааны багш В.Номинзул
11. ОНЫ ОНЦЛОХ БАГШ-аар Ерөнхий боловсролын 2-р сургуулийн Биеийн тамирын багш Ч.Рэнчинмядаг
12. ОНЫ ОНЦЛОХ БАГШ-аар Шивээговь сумын Ерөнхий боловсролын Биологийн багш Ч.Дэжидмаа
13. “ОНЫ ОНЦЛОХ НИЙГМИЙН АЖИЛТАН”-аар Шивээговь сумын нийгмийн ажилтан Энхриймаа
14. “ОНЫ ОНЦЛОХ СУРГАЛТЫН МЕНЕЖЕР”-ээр С. Сарантуяа 2-р сургуулийн сургалтын менежер нар тус, тус шалгаруулан урамшууллаа.
Нийт багш суралцагчдадаа сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье.











